Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Хэрэглэгчдийн үлдээсэн баримтыг ажилчид нь их хэмжээгээр бүртгүүлж азтан болж байсан” – updown.mn

“Хэрэглэгчдийн үлдээсэн баримтыг ажилчид нь их хэмжээгээр бүртгүүлж азтан болж байсан”

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирол өнгөрсөн ням гаригт болж т нийт 20354 иргэн азтан болсон. Нөгө талаар баримтаа бүртгүүлсэн ч сугалаанд нэг ч удаа хожсон тохиолдол байхгүй гэх гомдол иргэдийн дунд бий.

Сугалааны тохирлын хувьд 1000 баримт тутамд нэг азтан тодрох магадлал бий гэнэ. Иймд тухайн хүн олон баримт бүртгүүлэх тусам сугалаанд хожих магадлал өндөр аж. Жишээ нь, дэлгүүр худалдааны төвүүдэд хэрэглэгчдийн үлдээсэн төлбөрийн баримтыг ажилчид нь их хэмжээгээр бүртгүүлж олон удаагийн хонжвор хожсон тохиолдол гарч байсан гэдгийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзориг хэлж байв. Тиймээс иргэд худалдан авалт хийж байгаа байгууллагуудаас төлбөрийн баримтаа заавал нэхэж авах хэрэгтэй гэдгийг сануулав.

One thought on ““Хэрэглэгчдийн үлдээсэн баримтыг ажилчид нь их хэмжээгээр бүртгүүлж азтан болж байсан”

  1. ШУДАРГА БАЙ 2018-08-21 20:57 at 20:57

    ТН ЗАРИМ ДЭЛГҮҮР НЭХЭЭД Ч ӨГӨХӨӨ БОЛИВ .ХЭЛБЭРИЙН ТӨДИЙ ШУДАРГА БИШ Л БАЙГАА ДАА

    Хариулах

ШУДАРГА БАЙ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн