Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт энэ удаад сонгогчдодоо гарын бэлэг болгож, өөрийн зурагтай данхаар гарын бэлэг барихаар болжээ. Тэрбээр энэ сарын 21-нд болох уулзалтанд идэвхтэй оролцсон иргэдийн дунд азтан тодруулах юм гэнэ. Тодруулбал, супер азтанд хивс-хоёр ширхэг, саалийн хувин, данх- 20 ширхэг, хичээлийн хэрэгсэл-20 ширхэгээр тус тус урамшуулах юм.
Нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 146,000 орчим хүүхэд байгаагаас 2018-2019 оны хичээлийн жилд 114,000 хүүхэд буюу 78 хувь нь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдахаар байна. Түүврийн аргаар сонгогддог цэцэрлэгийн асуудал.
Өнгөрсөн жил цэцэрлэгийн сугалаандаа бүдэрч ээжийгээ “сугалсан” 44500 хоёр настнууд гэртээ үлдэж байсан билээ. Тэгвэл энэ жил мөн тоотой дүйцэхүйц тооны хүүхэд цэцэрлэггүй үлдэв.
Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол айл бүрт том асуудал ургана. Хамгийн нэгдүгээрт, харах хүнгүйгээс аав, ээжийн аль нэг нь гэртээ ажилгүй сууна. Ажилгүй, цалингүй суухаар амьдрал бүр дордоно. Эсвэл ах, эгч нь хичээл сургуульдаа явж чадахгүй, дүүгээ харах хэрэгтэй болно гээд түмэн зовлон бий. Дээрээс нь гэртээ харах хүнтэй байлаа ч ихэнх айл хүүхдээ эмээ, өвөөд нь даатгах эсвэл ганц, хоёр насны зөрүүтэй ах, эгчид нь хариуцуулж орхидог.