Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирол өнгөрсөн ням гаригт болж т нийт 20354 иргэн азтан болсон. Нөгө талаар баримтаа бүртгүүлсэн ч сугалаанд нэг ч удаа хожсон тохиолдол байхгүй гэх гомдол иргэдийн дунд бий.
Сугалааны тохирлын хувьд 1000 баримт тутамд нэг азтан тодрох магадлал бий гэнэ. Иймд тухайн хүн олон баримт бүртгүүлэх тусам сугалаанд хожих магадлал өндөр аж. Жишээ нь, дэлгүүр худалдааны төвүүдэд хэрэглэгчдийн үлдээсэн төлбөрийн баримтыг ажилчид нь их хэмжээгээр бүртгүүлж олон удаагийн хонжвор хожсон тохиолдол гарч байсан гэдгийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзориг хэлж байв. Тиймээс иргэд худалдан авалт хийж байгаа байгууллагуудаас төлбөрийн баримтаа заавал нэхэж авах хэрэгтэй гэдгийг сануулав.
1 comment
ТН ЗАРИМ ДЭЛГҮҮР НЭХЭЭД Ч ӨГӨХӨӨ БОЛИВ .ХЭЛБЭРИЙН ТӨДИЙ ШУДАРГА БИШ Л БАЙГАА ДАА