“Жи тайм”-ын М.Маратыг олон улсад эрэн сурвалжилж байна

2018-08-03 17:14
Muratov

Жи-Тайм” гэх сүлжээний залиланг Монголд нэвтрүүлсэн Казахстаны иргэн, 60 настай Маженов Маратад холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх үед оргон зайлсан түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байна. ЦЕГ-аас гаргасан хүсэлтийн дагуу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага  түүнийг эрэн хайж байгаа юм байна.

“Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Казахстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр гарах гэж байхад нь цагдаагийнхан баривчлан цагдан хорьсон билээ. үүнийг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан ч хилийн хориг тавиагүй байжээ. Гэтэл М.Марат хилээр оргон зугтааснаас хойш ор сураггүй болсон юм.

 

 

3 сэтгэгдэлтэй

  • zochin

    2018-08-03 17:39 at 17:39

    Manai huuli tsagdaa shvvhiihnii ajil mongotei hvnd vilchildgvin bodit jishee.Jiriin ardiin hvvhed gudamjni atmanas biee hamgaalaad neg shanaadsan bol hiliin horig taviulaad 461d nam suuj bgaa

    Хариулах

  • elbeg

    2018-08-03 18:14 at 18:14

    mungund murgusun xuuli tsagdaa tangnuuli xil tei uls

    Хариулах

  • Иргэн

    2018-08-03 19:28 at 19:28

    Их мөнгөний үнэн нүүр царай энэ л дэ. Хаа байна тэр шударга шүүх цагдаа хил гааль тагнуул туршуул . Бүгд авилгад идэгдсэн шүү. Энгийн игэд хохирогч болоод л энэ хэрэг дуусаа

    Хариулах

Иргэн сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй