Өнөөдөр (2018.08.03) МАН-ын Хяналтын Хорооны дарга Д.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр “60 тэрбум”-ын асуудалд МАН оролцоогүй гэдгийг онцлов. Тэрбээр энэ тухай хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэдгээ тодотгож ” Энэ асуудлаар намын нэр хүндэд халдаж байгаа нь явуургүй үйлдэл юм” хэмээн хэллээ.
МАН-ын Хяналтын хорооны хурал өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хуралдсан бөгөөд нийт таван асуудал хэлэлцсэн байна. Хурлаар “60 тэрбумын бичлэг”-тэй нэр холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарыг с зүйн алдаа гаргасан гэж үзэж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.
А.Ганбаатар, Ц.Сандуй нар байж боломгүй үйлдлийг төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, ийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн. Иймд намын Бага хурлын гишүүнээс хасах хүртэл арга хэмжээ авч болно.
Д.Гантулга МАН-аас УИХ-д сонгогдоод гэмт хэрэгт холбогдсон. Хяналтын ерөнхий хороо Д.Гантулгатай уулзаж, гэмт хэрэгт нэр холбогдсон нь намын нэр хүндэд халдаж байгааг анхааруулсан. Гантулга ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-аас татгалзсан” гэв.
3 comments
tui na xui
dorjZODOViig l ZODOH heregtei ene bogsnii alchuurt yvah suuh gazar oldohgui muu yvdaladaa ooroo dad orno
Маш зөв. МАН-аас хариуцлагын асуудал яригдаж эхэлсэн нь улс төрд цэвэр агаар орж ирж байгаатай л адил байна. Одоо харин зүгээр ярих биш хийх л чухал. МАНАН-ын толгойнуудын нэг Ми овогт хурлийзыг дагаж далдайгчидтай нь цуг устгах хэрэгтэй.