2018-08-03 17:141min03

“Жи тайм”-ын М.Маратыг олон улсад эрэн сурвалжилж байна

Muratov

Жи-Тайм” гэх сүлжээний залиланг Монголд нэвтрүүлсэн Казахстаны иргэн, 60 настай Маженов Маратад холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх үед оргон зайлсан түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байна. ЦЕГ-аас гаргасан хүсэлтийн дагуу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага  түүнийг эрэн хайж байгаа юм байна.

“Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Казахстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр гарах гэж байхад нь цагдаагийнхан баривчлан цагдан хорьсон билээ. үүнийг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан ч хилийн хориг тавиагүй байжээ. Гэтэл М.Марат хилээр оргон зугтааснаас хойш ор сураггүй болсон юм.