Байр, машины лизенгээ төлөхийн тулд гурван жил биеэ үнэлжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ЦЕГ-ийн ажилчид энгийн хувцастай ажиллаж биеэ үнэлэгчдийг илрүүлэн саатуулжээ. Бидний нэрлэж заншсанаар ХАА-ын яамны автобусны буудлын ойр орчмоос 17-23 насны 11 эмэгтэйг баривчлан саатуулсан байна.

Хоногийн 80-200 мянган төгрөгөөр ийн биеэ үнэлдэг тэдний дунд 17 настай хэдий ч энэ замыг сонгоод хэдийнээ гурваас дөрвөн жилийг үдсэн охин олны анхаарлыг ихэд татав. Тэрээр чухам яагаад энэ замыг сонгох болсон шалтгаанаа насанд хүрээгүй учир ажилд авдаггүй хэмээн тайлбарласан байна.

Эдгээр бүсгүйчүүд ихэнх нь байр болон машины зээлээ төлөхийн тулд ийм замаар мөнгө олж байна хэмээн тайлбарласан бөгөөд тэднийг ЦЕГ хянаж шалгаад ердөө 50 мянган төгрөгөөр торгоод явуулдаг аж. Ийн үргэлжлүүлэн биеэ үнэлж эхэлдэг тэднийг хууль хяналтын байгууллага хуулийн заалтын улмаас тэднийг барьж дийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

2 thoughts on “Байр, машины лизенгээ төлөхийн тулд гурван жил биеэ үнэлжээ

  1. Нэргүй 2018-06-26 11:19 at 11:19

    ТӨР ЗАСГИЙН БУРУУШДЭЭ,АРД ОЛОН АМЬДАРХЫН ТУЛД АРГАА БАРЖ БАЙНАШДЭЭ. 3-ХАН САЯ МОНГОЛЧУУДЫГ ИНГЭЖ АМЬДАРУУЛАХАА БОЛИОЧЭЭ.

    Хариулах
    1. Нэргүй 2018-06-26 21:09 at 21:09

      AH iin ardchillaar togolson urshig mongoliig iim bolgosoniig hun buhen medne

      Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн