Өнгөрөгч амралтын өдрүүдэд ЦЕГ-ийн ажилчид энгийн хувцастай ажиллаж биеэ үнэлэгчдийг илрүүлэн саатуулжээ. Бидний нэрлэж заншсанаар ХАА-ын яамны автобусны буудлын ойр орчмоос 17-23 насны 11 эмэгтэйг баривчлан саатуулсан байна.
Хоногийн 80-200 мянган төгрөгөөр ийн биеэ үнэлдэг тэдний дунд 17 настай хэдий ч энэ замыг сонгоод хэдийнээ гурваас дөрвөн жилийг үдсэн охин олны анхаарлыг ихэд татав. Тэрээр чухам яагаад энэ замыг сонгох болсон шалтгаанаа насанд хүрээгүй учир ажилд авдаггүй хэмээн тайлбарласан байна.
Эдгээр бүсгүйчүүд ихэнх нь байр болон машины зээлээ төлөхийн тулд ийм замаар мөнгө олж байна хэмээн тайлбарласан бөгөөд тэднийг ЦЕГ хянаж шалгаад ердөө 50 мянган төгрөгөөр торгоод явуулдаг аж. Ийн үргэлжлүүлэн биеэ үнэлж эхэлдэг тэднийг хууль хяналтын байгууллага хуулийн заалтын улмаас тэднийг барьж дийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
2 comments
ТӨР ЗАСГИЙН БУРУУШДЭЭ,АРД ОЛОН АМЬДАРХЫН ТУЛД АРГАА БАРЖ БАЙНАШДЭЭ. 3-ХАН САЯ МОНГОЛЧУУДЫГ ИНГЭЖ АМЬДАРУУЛАХАА БОЛИОЧЭЭ.
AH iin ardchillaar togolson urshig mongoliig iim bolgosoniig hun buhen medne