Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү амь насаа алдсан хэргийн дуулиан намжаагүй байхад дахин нэг харамсалтай хэрэг өчигдөр орой гарлаа. Есөн настай хүү гэрийнхээ ойролцоох эмийн сангийн хаалгыг татахдаа тогонд цохиулж амиа алдсан байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ойролцоох эмийн сангийн төмөр хаалганы дээгүүр татсан шалбархай утас цахилгаан дамжуулсны улмаас хаалганд хүрсэн хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан аж. Энэ явдалд цочирдсон өвөөг нь түргэн тусламж авч явсан гэх мэдээлэл байна.

Цахилгааны сул задгай хаясан утасны үзүүр орцны урд тогтсон усанд дүрээстэй байсныг мэдэлгүй усан дээр гишгээд олон жилийн өмнө нэгэн охин алтан амиа алдсан хэрэг гарч байсан эмгэнэлт хэрэг дахин давтагдлаа.

 

By updown

5 thoughts on “Есөн настай хүү тогонд цохиулж амиа алдлаа”
  1. novsh gej haa saigui hariutslagagui salan zadgai baidlaa boliochee bolson boloogui ashgiin hoinoos yavahiin orond ayulgui baidlaa bodoochee, huuhduud l hohirch bna, yund nyalh huuhed yavuuldag yum ene etseg ehchuud, hairan huuhed

  2. Nugel ni nudeef ni garna. Heden tsaas haraad onoodof chi avch bgaa yum shig bolovch ireeduid ohin ur chini biyeree tolvol yana . Hariutslagaa uur. Naadhaa haaval taarna. Yaj hooloigoor chini hool davdag yum

  3. Ямар хэцүү юм бээ, томчуудын хайхрамжгүй байдлаас бяцхан үрс минь гэрийнхээ ойролцоо ч амьд байх баталгаа алга, үнэхээр харамсалтай

  4. цахилгааны утас ил задгай татсан эмийн сан хариуцлага хүлээх үү?
    Бяцхан үрс маань энэ улсад амьд явах баталгаа алгаав Хүмүүсээ жижиг юманд ч сэтгэл гаргаж, хариуцлагатай хандмаар юмаа

  5. Энэ асуудал хэрээс хэтэрлээ жилд ямар ч гэмгүй явж байгаа хэдэн хүүхэд амь насаа алдах болж байна. УБ хотод бүхэл бүтэн цахилгаан түгээх, онцгой байдал, мэргэжлийн хянлат гээд шалгалт хийж аюулгүй байлгах ямар олон газар байгаа билээ, энэ болгонд энэ хүмүүсийг чимээгүй өнөрөж болохгүй. Бид МУ-ын Үндсэн хуульд заасны дагуу эрүүл, аюулгүй оршинд амьд явах эрхтэй биз дээ яасаан дампуу улс бэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн