Эрдэнэт хотын хүүхдийн парк “Муу” дүн авав

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Эрдэнэт хотын хүүхдийн паркийн зарим тоглоомыг ашиглахыг хоригложээ. Учир нь тус паркийн тоглоомууд хуучирч, муудсан бөгөөд зарим нь цуурсан, эвдэрсэн байна.

Тухайлбал, “Сюрприз” тоглоомын дамжуулгын ременийг солих, хамгаалалтын торыг бэхлэх, “12 жил” тоглоомын гол төмөр цуурсан, “Эргэдэг гинж” тоглоомын сандалны тавцан хагарч, цуурсныг засах үүрэг, даалгавар өгчээ. Мөн “Морин тойруулга” тоглоомын эргэлт дамжуулах ремень язарч тасрах аюултай болсон, “Алсыг харагч” тоглоомын туслах дамарын гол төмөр нь гажиж гулзайсан, шилжүүлэн буулгах болон аврах ажиллагааны төлөвлөгөө байхгүй зэрэг олон зөрчил илэрчээ.

Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, улмаар хүүхдийн паркийн үйл ажилллагааг түр зогсоосон байна.

4 thoughts on “Эрдэнэт хотын хүүхдийн парк “Муу” дүн авав

  1. Zochin 2018-06-20 09:03 at 09:03

    Zov bna. Heden huuchirch muudsan togloomuudiig UB-s avchirch tavisan ni buruu. Hediigeer huuhdiin togloomoor damjuulan mongo oloh gej bgaa bol ehleed huuhdiin ami nasand hal balgui shine togloomuud suuriluulah heregtei sh de. hunii ami nastai holbootoi asuudal. Mongonii toloo za yahav gej argalaad ajilluullaad baij bolohgui sh de. Ene tal deer aimgiin MHEGazar ontsgoi anhaaral tavih heregtei

    Хариулах
  2. hog 2018-06-20 09:56 at 09:56

    Togloom ch gej dee. baahan tumriin seg shuudee, dahij ashiglah ymarch bolomjgui hayval taarnaa

    Хариулах
  3. irgen 2018-06-20 10:00 at 10:00

    Ugui mon ikh gawiya baiguulwaa! Ard olon tcukhaldaj shaardsanii khuchind shalgalt khiiw bish uu? osol gemtlees nileed olon toonii bagachuud awragdsan bkhh! Grafikt uzleg shalgaltaa ingeed khiigeed ajillaad bj bolmoor sanagdakh ym. Uunii toloo l tatwariin mongo idej bgaa biz dee! Mongold delkhiin jishig khuukhded ayulgui togloomiin gazar park baiguulmaar baina, kheregtei bna.

    Хариулах
  4. хүүхэд асрагч 2018-06-20 12:10 at 12:10

    ЭРдэнэт хотын хүүхдийн паркийн тоглоомуудыг энэ тэндээс цуглуулж угсарсан хуучин тоглоом юм чинь арга байж уу даа

    Хариулах

irgen-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн