Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 69 маркийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг монгол жолооч нар хил хаан жагсаж байна. Өчигдөр өглөөнөөс эхлэн Монголын талаас орох хилийн хаалтыг машинуудаараа хааж зогссон учраас Хятад руу гарах боломжгүй хэвээр байна. Харин Хятадын талаас Монгол руу хил нэвтрэх хүмүүст тээврийн хэрэгсэл олдохгүйн улмаас мөн л хүндрэлтэй байдал үүсээд байна.
Жагсаалд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 600-700 жолооч нэгджээ. Өнгөрсөн сарын 21-нээс хилээр нэвтэрч байгаа “69” маркийн машинуудад стандартаас хэтэрсэн ачаа ачихыг хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, тус маркийн машины “хонины хонхор” гэж нэрлэдэг арын хэсэгт ачаа ачуулахгүй байгааг эдгээр жолооч эсэргүүцэж байна. 200 орчим машины хил гарах эрхийг цуцлаад байгааг жагсаал зохион байгуулагчид хэллээ.
Тэд Замын-Үүд сумын Засаг даргад шаардах бичиг өгөөд нэг сарын хугацаа өнгөрч байхад энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжсэн гэв. Жагсаал зохион байгуулагчид Монгол Улсын Ерөнхий сайдыг газар дээр нь ирж шийдвэрлэтэл хилийн хаалтнаас машинуудаа холдуулахгүй гэлээ.
Замын-Үүд, Эрээн хооронд энэ төрлийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй жолооч байдаг гэнэ. Тэднээс гадна наймаачдын эрх ашиг давхар хөндөгдөж байгааг тэд хэлж байлаа. Харин жолооч нарын энэхүү үйлдлээс болж маш олон иргэнд хүндрэл учирч, хүлээлтийн байдал үүссэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
6 comments
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АРАЙ Ч ИЙМ ЮМАН ДЭЭР ОЧИЖ ТӨРИЙН НЭР ХҮНДИЙГ УНАГАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХАРИН ЦАГДААГИЙН ТУСГАЙГИЙНХНЫГ ЯВУУЛЖ ТАНХАЙРСАН ЖОЛООЧ НАРЫГ ХҮЧЭЭР ДАРАХ ХЭРЭГТЭЙ.
Энэ жолооч нар стандард мөрдөхгүй байж элдэж жагсаал цуглаан хийж улсын хилийн үйл ажилгааг хааж байгаа бол Монгол улсын нэрийн өмнөөс хүчээр дарах хэрэгтэй. Яасан даварсан баасны хүүдийнүүд вэ.
Төр гэж байдаг бол энэ даварсан дуракуудад төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Тэр эрхэлдэг газраа очиж эрхэл.
hytadiin hogiig zooj oruulag gd temtsej bdag arilsan dotortoi malnuudiig hucheer darah heregtei
Ачаа суудалын тэргээ ялгахгүй хэдэн төгрөг нүдэнд нь харагдсан оркуудыг цэгцлэх цаг болсон хятадууд харинч олон жил давраалаа цаг хугацаатай журманд нь оруул төртэй эзэнтэй бол тэд буруу шаардлага тавиагүй 69ийнхэн тжурж үхэхгүй
эрх чөлөө гэдгийг дураараа дургих өөрийнхөөрөө юу ч хамаагүй хүссэнээ хийж болно гэдэг ойлголттой болгосны гор одоо төр арга хэмжээгээ аваад даварсан тэнэг гаруудыг дараад тэднээс дутахгүй тэнэг комментчидыг дараад авах хэрэгтэй