600 жолооч Замын-Үүд боомтыг хааж эсэргүүцлээ илэрхийллээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын боомтоор автомашин зорчих боломжгүй болжээ. Учир нь улс хооронд зорчигч ачаа тээвэр эрхэлдэг жолооч нар эсэргүүцэл илэрхийлж, хил нэвтрэх хаалтыг хаасан байна.
Жолооч нарын хувьд тээврийн хэрэгсэлд стандарт шаардлагын дагуу ачаа ачилт хийддэггүй, даац хэтрүүлдэг байна. Хятадын талаас “УАЗ 469” автомашинаар зөвхөн зорчигч тээвэрлэх шаардлагыг манай талд тавьсан аж. Үүнээс болоод үл ойлголцол үүссэн байна.