2018-06-20 08:301min00

Өнөөдөр болох зарим үйл явдал

hot

 09:30 цагт: “Корпорэйт Конвеншн Центр”-т “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болно.

10:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт” болно.

10:30 цагт: АТГ-ын үүдэнд Дархан аварга Х.Баянмөнх Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд “Монголын олимпийн медальтнуудын холбоо”-ноос Монголчууд олимпийн их наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, Монголын анхны олимпийн аварга төрсний 10 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Драгон” авто вокзалд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны нээлт болно.

11:00 цагт: Спортын төв ордонд “Монголын тамирчдын өдөр” болон “Олон улсын олимпийн өдөр”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Аврах тусгай ангийн жагсаалын талбайд “Онцгой байдлын албаны өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний аврах бригадын туг гардуулах ёслол болно. Утас:99007969, 99249813, 86150069

12:00 цагт: УДБЭТ-т Атилла хааны түүхээр сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн ташуур” балетын уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт болно.

14:00 цагт: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд МУИС-ийн оюутнууд тоног төхөөрөмж хандивлана.

14:30 цагт: Монелын уулзварт Дарь-Эх-Ганц худаг-Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын нээлт болно.

Төрийн ордонд 09:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14:00 цагт: “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14:00 цагт: Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос иргэд химийн бодисын хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.