МАХН-ын дарга Н.Энхбаяр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн нөхцөл байдал, ямар орчинд хүнийг цагдаг хорьдог талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Манай хорих ангийн нөхцөл байдал маш хоцрогдсон. Маш хүнд нөхцөлд байдаг. Гар хөлд нь бугуйвч зүүгээд, гэрийн хорионд байлгаж байгаад шалгаж болно гэж боддог. Түүнчлэн гадагш зугтах гээд байвал тодорхой хугацаагаар цагдан хорьж болох юм. Тийм зүйл байхгүй тохиолдолд гадуур шалгаж болно. Би шоронд байсан хүний хувьд заавал хорьж цагдах шаардлагагүй гэж боддог хүн. Гэхдээ би бол хэлмэгдсэн хүн. Надтай ямар ч холбоогүй зүйл хамааруулж шоронд хийсэн. Бид тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй” хэмээжээ.

Сануулахад,Н.Энхбаярт анх Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Улмаар Улсын дээд шүүхээс 2.6 жил болгон бууруулсан. Улсын дээд шүүх энэ шийдвэрийг 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд гаргасан байдаг.  Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ урвуулах ашигласан гэх үндэслэлээр Сангийн сайд асан Ц.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг АТГ-аас цагдан хориод буй юм.

 

By updown

4 thoughts on “Н.Энхбаяр: Хорих анги маш хүнд нөхцөлд байдаг, заавал хорьж цагдах албагүй”
  1. Хорих ангийн нөцхөл байдал муу гээд авилгачдыг хорьж болохгүй гээд байгаа юмуу хайшаа юм яриад бнаа.

  2. Энхбаярыг өршөөгөөд байгаа болохоос түүний хэрэг хангалттай.Энхболдтой нийлж хотын газрыг хэрхэн намын нэрээр иддэг байсныг өөрөө гэрчилсэн.Энэ нөхөр Энхболдод муу бүхнийг зааж өгсөн.Тэр нь юмны наад цаадахыг ялгахгүй зөвхөн хуулж байснаас маш их хахуул нийслэлийг эзэлсэн.Түүний хар гайгаар нийслэлчүүд гэшгэх газаргүй явах замгүй тарчилж байна.

  3. БИДНИЙ ЭСРЭГ ЗАРЛАГДААГҮЙ ДАЙН ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ. ЮУН ХҮҮХДИЙН БАЯР, НААДАМ. МОНГОЛЧУУДАА, ЗА БҮР ОДОО БАЛАРЛАА!ХАМГИЙН АЮУЛТАЙ ХУУЛЬ ЭНЭ НААДМААР БАТЛАГДАХ ГЭЖ БАЙНА. МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАД ГЭХ МЭТ ГАДНЫХАНД МӨНГӨӨР АРИЛЖААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА! ЗҮГЭЭР Л СУМЫН ЗАСАГ ДАРГА НЬ ШИЙДЭХ ЗААЛТ ОРУУЛЖЭЭ.АНХ ЭНЭ ХУУЛЬ 2014 ОНД ОРЖ ИРЭХЭД НЬ ЦАХИМ ЕРТӨНЦӨД НЭГДСЭН ЭХ ОРОНЧ ЗАЛУУЧУУД ТУУШТАЙ ТЭМЦЭЖ УГ ХУУЛИЙГ БУЦААН ТАТУУЛЖ БАЙСАН БИЛЭЭ. МОНГОЛЫГ УСТГАХ БОДЛОГО ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ ТОГЛОГЧИД НЬ ӨӨРЧЛӨГД

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн