2018-05-31 14:271min04

Н.Энхбаяр: Хорих анги маш хүнд нөхцөлд байдаг, заавал хорьж цагдах албагүй

enhbayr

МАХН-ын дарга Н.Энхбаяр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн нөхцөл байдал, ямар орчинд хүнийг цагдаг хорьдог талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Манай хорих ангийн нөхцөл байдал маш хоцрогдсон. Маш хүнд нөхцөлд байдаг. Гар хөлд нь бугуйвч зүүгээд, гэрийн хорионд байлгаж байгаад шалгаж болно гэж боддог. Түүнчлэн гадагш зугтах гээд байвал тодорхой хугацаагаар цагдан хорьж болох юм. Тийм зүйл байхгүй тохиолдолд гадуур шалгаж болно. Би шоронд байсан хүний хувьд заавал хорьж цагдах шаардлагагүй гэж боддог хүн. Гэхдээ би бол хэлмэгдсэн хүн. Надтай ямар ч холбоогүй зүйл хамааруулж шоронд хийсэн. Бид тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй” хэмээжээ.

Сануулахад,Н.Энхбаярт анх Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Улмаар Улсын дээд шүүхээс 2.6 жил болгон бууруулсан. Улсын дээд шүүх энэ шийдвэрийг 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд гаргасан байдаг.  Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ урвуулах ашигласан гэх үндэслэлээр Сангийн сайд асан Ц.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг АТГ-аас цагдан хориод буй юм.