Дэлхийн хэмжээнд ихэр хүүхдийн төрөх давтамж ихэсч байгаа судалгаа гарчээ. АНУ-д 1980-аад онд 53 хүүхдийн нэг нь ихэр төрдөг байсан бол одоо 30 төрөлтийн 1 нь ихэрлэж байгаа аж.
Судлаачдын үзэж байгаагаар ихэр хүүхдийн төрөлт ихсэх болсон хоёр үндсэн шалтгаан байна. Эхнийх нь эмэгтэйчүүд орой гэрлэж, хожуу хүүхэдтэй болдог болсон. Нөгөөх нь эмэгтэйчүүд зохиомлоор үр суулгадаг болсон гэсэн хоёр шалтгаанаар ихэр хүүхдийн төрөлт нэмэгджээ. Ихэр хүүхэд төрөх нь зөвхөн АНУ ч биш Хонконгод мөн нэмэгджээ. Харин ихэр хүүхэд хамгийн бага төрдөг улс бол Япон.
30-аас дээш насны эмэгтэйчүүдийн ихэр хүүхэд төрүүлэх магадлал 20 гаруй насны эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. Гэхдээ 30 гарсан эмэгтэйчүүдийн үр тогтох магадлал буурдаг байна. Мөн 30-аас дээш насны эмэгтэйчүүд нэг өндгөн эсийн бус харин 2 өөр өндгөн эсийн ихэр хүүхэдтэй болох магадлал өндөр байдаг. 1 өндгөн эсийн ихрүүд эхийнхээ нэг өндгөн эсэнд 2 уулаа бойждог учир усны дусал шиг адилхан төрдөг бол 2 өөр өндгөн эсийн ихрүүд голдуу хүйс өөр байх, эсвэл өөр төрхтэй байдаг.
40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн ихэр хүүхэдтэй болох тохиолдол 200 хувиар өссөн гэсэн судалгаа бий. Ихрүүд заримдаа адилхан зан авир авьяас билэгтэй байдаг.