“Мисс Монголиа-2018” тэргүүн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээний бүртгэл орон даяар үргэлжилж буй. Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо хоорондоо өрсөлддөг “Face of beauty International” тэмцээнийг зохион байгуулахаар болоод байна.
Сүүлийн хэдэн жил эрчимтэй зохиогдож буй миссийн тэмцээнээр “Мисс” хочит Ж.Анхбаяр Дэлхий дахинаа “Амьд барби” хэмээн танигдсан Украйны дуучин, загвар өмсөгч Валерия Лукьяновантай нэр холбогдсон түүхтэй.
Олны дунд “Мисс” гэх хочтой залуу маань гоо үзэсгэлэнгийн дээд, халуухан бүсгүйчүүдтэй нэр холбогдож зиндаагаа тодорхойлдог эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулсан миссийн тэмцээн зохиох болсон. Сайхан хүүхнүүдээр хүрээлүүлж яваа түүнд атаархсан эрчүүд бишгүй олонтаа.
Сүйхээтэй залуу маань АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зохион явуулдаг “Miss Universe” тэмцээний эрхийг худалдаж авчээ. Тэмцээний бүртгэл хэдийнээ эхэлж, Ж.Анхбаяр гоо бүсгүйчүүдийн хөлд дарагдан суугаа гэнэ шүү. Сайхан хүүхэнд нугасгүй тэрбээр ээлжит шоунаасаа өөрийнхөө шинэхэн амрагаа сонгох нь лавтай.