Батлан хамгаалах салбарын дарга нарын хооронд харилцааны таагүй уур амьсгал сүүлийн жилүүдэд тогтох болсон гэж уг салбарт ажилладаг хүмүүс хэлдэг. Энэ байдал хурцдсан уу, эсвэл генерал цолын үнэлэмж эрс муудсанаас болсон уу, ямартай ч цол багатай нь цэргийг дээд цолтон руугаа хутга барьж дайрчээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болсон гэнэ.

БХЯ-ны Хяналт, шалгалт, үнэлгээний газрын ахлах мэргэлтэн, хурандаа Б.Наранбадрал ажил дээрээ халамцуу явж байхад нь бригадын генерал П.Доржсүрэн тааралдан ажлын байранд ийм байдалтай явж болохгүй хэмээн шаардлага тавьсан аж. Тэр даруйдаа хурандаа гэртээ харьсан гэнэ. Төд удалгүй хутга барьж ирээд бригадын генералд агсамнасан юм байна. Үүнийг мэдсэн батлан хамгаалах салбарын офицерууд “Энэ салбарт захирах, захирагдах хэм хэмжээ алдагдсан, генерал цолыг хавтгайруулан олгож, үнэ хүндийг нь унагасны харгай үүнээс харагдаж байгаа юм” хэмээж байлаа.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн гэнэ. Тус хэлтсийнхнээс лавлахад “Генерал, хурандаа нарын хооронд таагүй явдал болсон нь үнэн. Хэрэг бүртгэх тасагт үүнийг шалгаж байгаа. Батлан хамгаалах салбарынхан генералын гар гэмтсэн тухай ярьж байна гэсэн. Энэ нь ташаа мэдээлэл шүү” хэмээв. Батлан хамгаалахын дэд сайд нэг генералтайгаа шөргөөцөлдөж нэгнээ гэмтээсэн хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан ч тэгсхийгээд намжсан юм. Үүнтэй адил эр улсууд хоорондоо учраа олох байлгүй хэмээн тус салбарынхан ярилцаж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

By updown

9 thoughts on “Бригадын генерал руу хурандаа хутга барьж дайрчээ”
  1. ДОРЖСҮРЭН ГЭЖ БРИГАДЫН ГЕНЕРАЛ НАЛАЙХ ЯВЖ БАЙХДАА ЖОЛООЧОО ХУРДАН ЯВ ГЭЖ ЗАГНАЖ БАЙГААД ОНХОЛДОЖ ЖОЛООЧ НЬ ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРСАН. АНГИЙН МЗАХИРАГЧ БАЙХДАА ПМ МАРКИЙН ГАР БУУ АЛДААД ОЛДООГҮЙ. БАЯНӨЛГИЙН ЗАХИРАГЧ БАЙХДАА ХҮНД ДААЦЫН МАШИНЫ АЧААГ ХЭТРҮҮЛЭН АЧИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ 130 САЯЫН ҮНЭТЭЙ ШИНЭ МАШИН БАЯНХОНГОРТ ОНХОЛДОЖ УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЭД ОЛОН ФАКТТАЙ ОЛИОЧ, ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ТӨРСӨН ОВИЛГОГГҮЙ ГЕНЕРАЛ

  2. Дээд офицер -“Генерал “- цолтонруугаа хутга мэс гарган согтуу авирлана гэж хэрхэвч байж боломгүй асуудал..!!! Эхлээд зүй ёсны шаардлага тавихад нь гэр орондоо харьчихаад -(хутга )~авч эргэж ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ.??!!! Буу – байсан бол буудаж хөнөөх гэж байгаа юм биш үү.??!! Хурандаа Б. Наоанбадрал гэдэг нөхрийг шууд халаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Зэвсэгт хүчин ийм байж хэрхэвч таарахгүй. Хойч, хойчдоо хортой асуудал .

    1. Ажлын хариуцлага алдсан хулгай хийсэн. Авилгал авсан зэрэг хүмүүс армиас халагдаад гадна талаас нь элдэв худлаа үгээр булаад байгаа юм. Шат шатандаа хариуцлага үаардлагатай ажиллабал Монгол улс хөгжинө Одоо ч тэгээд нүүрээ нууж хүн муулсан бөгсний цаас зөндөө болж дээ

  3. Монгол Төрийн нүүр царай болсон Зэвсэгт хүчний төв байгууллагад ийм бусармаг зүйл гаргана гэдэг ёстой гайхмаар, жигшин зэвүүцмээр асуудал болжээ… Дээрхи хүмүүсийн бичсэн зүйлийг уншихад Генерал руу нь буруу өгсөн, бөгсийг нь ухсан янзтай юм бичиж, Хутга мэс барин довтолсон буруу үйлдэл гаргасан – (хурандаа)-г өмөөрсөн янзтай юм бичсэн байхаар нь бүүр гайхлаа. Цэргийн удирдлагын төв байгууллага БХЯам болон ЗХЖШтабт ийм зүй бус асуудал гарчихаад байхад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БХ-лахын сайд Н.Энхболд болон ЗХЖШ-ын дарга дэслэгч -генерал Даваа нар яагаад таг чиг, ямарч шийдвэр гаргахгүй дүлий царайлаад суугаад байна вэ.?!!! Эсвэл энэ хурандаагийн үйлдэл нь зөв юм уу.?!!

  4. Зэвсэгт хүчний Төв удирдах газарт нь генерал, хурандаа нар нь хутга барьцгааж согтуу хөлчүү Засгийн газрын нэг чухал байгууламж дотор сэлгүүцээд энэ яачихсан сонин болчихсон юм бэ.???!!! Цэргийн төв байгууллага ингэж болохгүй биш үү.??!!! БХЯ-ны сайд , Дэд сайд, ТНБДарга гээд л баахан сайд дарга нар, мөн ЗХЖШ-ын дарга юу хараад хариуцлага тооцохгүй, цагдаагийн хэлтэст шалгуулсан байцаалтын эцсийн шийдийг хүлээгээд сууж байгаа юм уу – ??!!! Хутга мэс барьсан хурандаа гэх балмад согтуугаа үүрэгт ажлаас нь халж, цолоо хурааж хариуцлага тооцоочээ…!!!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн