Б.Долгион юунд ингэтлээ бухимдав?

“Улаанбаатарын иргэдийн форум”-ын тэргүүн, ая зохиогч, продюссер Б.Долгион Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх байгууламж бүхий барилга барих асуудлыг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлэв. “BEATLES”-ын хөшөөг босгоход хувь нэмрээ оруулсан түүний хувьд ингэж уурлах нь ч аргагүй. Бүтээн байгуулалтын зургийг хархад энэхүү алдартай хамтлагийн хөшөө нь аль хэдий нь харагдахгүй болчихсон байсан гэнэ.
Тэрбээр ““Газар доорх байгууламжийн зургийг харахад миний барилцсан “BEATLES”-ийн хөшөө алга байна лээ. Бид хотын соёлын тухай ярьж байна. Гэтэл сүүлийн үед бүтээн байгуулалт нэрээр сүйтгэж, нурааж байна. Ядаж түүх дурсгалт байшин барилгаа битгий оролд. Хэрэв үнэхээр мөнгө нь ихдээд байвал Баянхошуу, дагуул хотоо янзал. Тэнд хүмүүс яаж амьдраад байгаа юм. Монгол Улсын Нийслэлийг тайван байлга” гэлээ. Шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө гадаад орноор явдаг л байх. Тэгвэл Нью–Йорк хотын Манхеттеныг хар. Америкчууд тэр байшингуудыг нураагаад байна уу. Москваг хар, бүх дурсгалт хуучин байшингууд нь яг хэвээрээ, бүр нэмж засч байна. Харин манайхан яагаад түүхт дурсгалт газраа зүгээр байлгаж чадахгүй сүйтгэж, нурааж байдаг юм” гээд хатуухан хэлээд авлаа.
Б.Долгион Өчигдөр зарласан “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Монголын архитектуруудын эвлэл”-ээс хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэхдээ хотын дарга С.Батболд …талбайг хэвээр үлдээхээр болоод байна.