2018-03-16 10:051min05

Төр төмөр нударгаа үзүүлэн 40 мянгатын барилгыг албадан нураажээ

hashlaga

Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн саяханыг хүртэл үгүй байлаа. Энэ эмх замбараагүй нөхцөл байдлын эсрэг хотын удирдлагууд хатуу шийдвэр гаргаснаар өнгөрсөн онд 94 нэгж талбарыг 92.1 сая төгрөгийн нөхөн олговор олгож, газар чөлөөлж тодорхой хэмжээний үр дүнгээ өгөөд буй.

Өнөөдөр (2018.03.16) Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны 44 дүгээр байрны хажуугийн өргөтгөл буюу Улсын их дэлгүүрийн урд, Beatles-ийн хөшөөний зүүн талын барилгыг  нураалаа. Тус газарт аж ахуй нэгж  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа  явуулж байсан бөгөөд тухайн иргэдэд удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ. Иймд төр төмөр нударгаа үзүүлж ийнхүү албадан нураахад хүргэсэн аж.

5 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-03-16 10:42 at 10:42

    Даанч дээ төр гэж байгаа юм бол ингэх л хэрэгтэй. Ардчилал гэдэг зөвхөн хуулийн доор дураараа амьдрахыг л хэлдэг.

    Хариулах

  • zochin

    2018-03-16 11:15 at 11:15

    Sain bna. Odoo Darkhan tsaazat Bogd uuland amraltiin gazar nereer avaad oron suuts barisan compani-uudiin barisan barilgiig buulgah heregtei.

    Хариулах

  • Нэргүй

    2018-03-16 11:23 at 11:23

    Өөр юм бичсэнд уучил. Одоо 40-50 мянгатыхныг төрөөс зайлуулах болжээ. Хамаг муу муухай шигсэн газар болж.

    Хариулах

  • зөв ш дээ

    2018-03-16 14:31 at 14:31

    Зөв ш дээ. Даварчихсан дээрэмчдийг ингэх л хэрэгтэй. Эртний л ингэсэн бол юу гэж хотоо балгас болгох вэ дээ. Одоо машин битгий хэл явган хүн гарах гарцгүй болтол нь барилга барилаа. Болиулбал болиулмаар даа. Нэг газар хөдөлбөл бүгд дээр дээрээсээ дараад баахан шавартаа дарагдаж үхэхэд бэлэн боллоо ш дээ.Хотын хэдэн дарга нарын авлигын нөлөөгөөр ийм боллоо доо. Авлигачид авлигачдаа хайртай байдаг бололтой дог оо.

    Хариулах

  • Зочин

    2018-03-16 15:09 at 15:09

    Монголд төр байгаа л юм бна

    Хариулах

зөв ш дээ сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй