Харамсалтай хэдий ч жил ирэх тусам Хятадаас экспортлох хүнсний бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор аюултай бүтээгдэхүүнүүдийг жагсаалтыг гаргалаа. Эндээс та ямар бүтээгдэхүүнд анхаарах шаардлагатайг мэдэж аваарай.

1.Сармис

Дэлхийн сармисны үйлдвэрлэлийн 80%-ийг Хятад улс дангаараа хангадаг. Эрдэмтдийн баталж буйгаар хятад сармис нь пестицид, хүнд металл болон хүний эрүүл мэндэд аюултай бодисоор дүүрэн гэнэ. Үүнээс гадна тэд сармисаа өөр улс руу тээвэрлэхээс өмнө хлорт дүрдэг. Ингэснээр барааны өнгө үзэмж удаан хадгалагддаг байна.

2.Хар перец

Хар перец бол хамгийн түгээмэл амтлагчны нэг билээ. Энэ бүтээгдэхүүнийг хямд өртөгтэй болгох зорилгоор нуугдмал амтлагч, зүйлс нэмэх нь элбэг. Энэ нь будганд оруулсан цардуул, шохой байх нь ч бий.

3.Боловсруулсан мөөг

Хятадаас нийлүүлэгддэг дарсан, давсалсан мөөгний хор хөнөөлийн талаар 2006 оноос л яригдаж эхэлсэн. Бээжин болон томоохон хотын ойролцоо ургуулсан мөөг нь агаарын өндөр бохирдолтой нөхцөлд ургуулсан болохоор олон хүн хордож, эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч гарч байжээ.

4.Цоо байцай

Зарим фермерүүд байцайндаа формальдегид цацаж, тээвэрлэлтийн ая даахтай болгодог. Үүнийг хүнсэнд хэрэглэснээр арьс загатнах, хоол боловсруулалт алдагдах эрсдэлтэй.

5.Ногоон вандуй

Хятадад 2005 оноос л хуурамч вандуй үйлдвэрлэж эхэлжээ. Үүнийг шар буурцаг, ногоон будагч бодис болон метабисульфит натри хэмээх хортой консервантаар үйлдвэрлэдэг. Метабисульфит натри нь хорт хавдар үүсгэх, бодисын солилцоо алдагдуулах эрсдэлтэй тул хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Ийм вандуйг чанахад зөөлөрдөггүй, цайвар ногоондуу өнгөтэй болдог байна.

6.Цагаан будаа

Хамгийн ихээр хуурамчаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бол яах аргагүй цагаан будаа. Төмсний цардуул дээр хуванцар нэмж, цагаан будаатай ижилхэн хэлбэртэй болгоно. Имй будаа хэрэглэх нь гялгар уут идэж байгаагаас ялгаагүй юм. Үүнээс зайлсхийе гэвэл цагаан будаа худалдан авах үедээ үргэлж чанарыг нь шалгаж байх хэрэгтэй. Хаяг шошгыг нь сайн уншиж, гэртээ нэмж шалгаж үзэхэд илүүдэхгүй.

By updown

8 thoughts on “Огт хэрэглэж болохгүй 6 хятад хүнс”
  1. YEE ODOOL MEDEJ BAIGAAM UU,,BI IH OLON ORONOOR YAVJ UZLEE HUNSNII BUTEEGDEHUU NI DANDAA URSDIIH NI BAIH YUM ,ENE DELHIID GANTS MONGOL L HYATADDAAS HOOL HUNS AVDAG BAIH..

  2. Мэргэжлийн хяналт ажлаа хийх хэрэгтэй. Гэртээ шалга гэдэг нь ямар утгатай болж байна вэ. Улсаас цалин аваад сууж буй ажилтнууд хүн амынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэнэ биз дээ.

  3. Mongolchyyd mini Hytad ylas hajuud baigaa hordoj yhne syy!!!anhaaralttai bai!hyamdhan hyatad nogoo byy ab?bydaa ch gesen hayag sosigiig ni sain harj heregle!

  4. Харин тим энэ мэргэжилийн хяналт г аалийнхан ажилаа сайн хийвэл зүгээр шүүүүүү

  5. Hyatadaas orj ireed baigaa city rice round rice geed zaragdaad baigaa budaanuud ih sejigtei bainaa tsagaan ungutei gehdee yag suvd shig ch yum shig neg sonin huvantsar shig tungalag shil shig ch yum shig.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн