Америкийн “Powerball” сугалааны ялагч 560 сая доллар хожсон ч шагналаа ирж авахаас татгалзжээ.

Бүсгүй шүүхээр дамжуулан хожсон мөнгөө олноос нууцалж авах эрхээ эдлэхийг хүссэн байна. Шүүхийн баримтад тэрбээр өөрийгөө Жейн Доу буюу нэрээ нууцалсан өргөдөл гаргагчдын нэрээр нэрлэсэн байна.

Азтай бүсгүй гэнэт баяжсаныг нь хотын бүх иргэн, тэр дундаа луйварчид, гэмт хэрэгтнүүд мэдчих вий гэдгээс айжээ.

“Энэ бүсгүй айх аюулгүйгээр хүнсээ цуглуулж, хотод болж буй арга хэмжээнүүдэд оролцох хүсэлтэй байна. Хүмүүс түүнийг олон сая доллар хожсон гэдгийг мэдэхгүй байгаасай гэж хүссэн” хэмээн өмгөөлөгч нь хэлсэн байна.

Ингэхдээ сугалаа зохион байгуулагчдын хувьд ялагчийг зарлах нь луйвраас сэргийлэх нэг арга, нөгөө талдаа америкчуудын дунд сугалааг алдартай болгох маркетингийн алхам гэж сэтгүүлчид үздэг. Нью-Хэмпширт л гэхэд хуулиараа ялагчийн нэр, хожсон мөнгийг нь олон нийтэд зарлах ёстой гэдэг ажээ.

By updown

3 thoughts on “Америк бүсгүй 560 сая доллар хожсон ч шагналаа авахаасаа татгалзжээ”
  1. Манай эрх баригчид иргэдээ шулж мөнгийг нь татах яннз бүрийн арга зохиож байгаа нь таалагдахгүй бна…Ж: тэтгэврийг хуучин бол 5 жилийн дундаж цалингаар боддог байсан,,, Яүүнийг өолиулж байгаа нь маш их халтай , халгаатай бна шүү….Бас СНДурын даатгалыг 12% байсныг болиод одоо 13% -ийг нэг сараас эхлээд авч байгөө гэсэн… ЭМДаатгал ч гэсэн би сүүлийн 5 жил ЭМД ТӨЛСӨН БОЛОВЧ НЭГ Ч АШИГЛААГҮҮЙ…, Одоо нэг үзүүлээд шинжлүүлье гэсэн чинь 3 эмч дээр үзүүлээд шинжилгээ өгөад явж байтал таны даатгалынмөнгө дууссан гэхийн…. Үнэхээр шударга бус яюдлыг цэцэглүүлсэн нийгэм юм аа…Төрд гайгүй алба авангуут дээгүүрээ үрээд бялуураад асгаж цутгаж явцгаадаг… Энэ болчимгүй шийдвэрүүдээ эргэж харж засмаар бна…. Үгүй бол эгэл жирийн хүмүүс босоход бараг бэлэн болоод бна….2015-2017 он бол эдийн засгийн хувьд ёстой мөлхүүлсэн жил байлаа…Хувиараа жаахан юмхийгээд амь зуужбайсан хүмүүс хэцүүдлээ….. Ээлгүй засаглалтай улс боллоо …. Саналаа хэлээрэй хүмүүс ээ!!!

  2. авахаасаа татгалзсан юм алга, нэрээ нууцалж л авахыг хүссэн байшдээ, бичиж байгаа юмаа дахин дахин сайн уншиж үзээч

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн