Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт 23 настай эмэгтэй Л нь дутуу төрж, нярай эндсэн харамсалтай хэрэг энэ сарын 5-нд гарчээ. Тэрбээр орой 23:00 цагийн үед жорлонд бие засах гэж ороод ийм золгүй явдал тохиожээ.
Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж нярайн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.