Америк бүсгүй 560 сая доллар хожсон ч шагналаа авахаасаа татгалзжээ

Америкийн “Powerball” сугалааны ялагч 560 сая доллар хожсон ч шагналаа ирж авахаас татгалзжээ.
Бүсгүй шүүхээр дамжуулан хожсон мөнгөө олноос нууцалж авах эрхээ эдлэхийг хүссэн байна. Шүүхийн баримтад тэрбээр өөрийгөө Жейн Доу буюу нэрээ нууцалсан өргөдөл гаргагчдын нэрээр нэрлэсэн байна.
Азтай бүсгүй гэнэт баяжсаныг нь хотын бүх иргэн, тэр дундаа луйварчид, гэмт хэрэгтнүүд мэдчих вий гэдгээс айжээ.
“Энэ бүсгүй айх аюулгүйгээр хүнсээ цуглуулж, хотод болж буй арга хэмжээнүүдэд оролцох хүсэлтэй байна. Хүмүүс түүнийг олон сая доллар хожсон гэдгийг мэдэхгүй байгаасай гэж хүссэн” хэмээн өмгөөлөгч нь хэлсэн байна.
Ингэхдээ сугалаа зохион байгуулагчдын хувьд ялагчийг зарлах нь луйвраас сэргийлэх нэг арга, нөгөө талдаа америкчуудын дунд сугалааг алдартай болгох маркетингийн алхам гэж сэтгүүлчид үздэг. Нью-Хэмпширт л гэхэд хуулиараа ялагчийн нэр, хожсон мөнгийг нь олон нийтэд зарлах ёстой гэдэг ажээ.