9000 жилийн өмнөх 18 настай охин ямар харагддаг байсан бэ?

Афины их сургуулийн эрдэмтэд Акрополийн музейд хадгалагдаж буй, одоогоос 9000 орчим жилийн тэртээ амьдарч байсан 18 настай охины гавлын ясыг сэргээж, нүүр царайг нь ямар байсныг тогтоожээ.
Судлаачид түүнийг Агви гэж нэрлэсэн нь Үүрийнтуяа гэсэн утгатай юм. Учир нь тэрбээр Эртний Грекийн үед амьдарч байсан нь дэлхийн соёл иргэншлийн эхэнд үед тооцогддог. Ингээд эрдэмтэд 1993 онд Теопетрагийн агуйгаас олдсон охины гавлын ясыг сэргээж, нүүр царайг нь компьютерээр гарган авчээ. Мэргэжилтнүүд компьютер тест, томографын зураг авч, дараа 3D принтерээр үр дүнг нь гаргажээ. Археологичид эртний охины шанаа, хөмсөг, эрүү гээд нүүрний бүх хэсгийг нь тогтоож, арьс, нүдний өнгийг нь энэ бүсийн иргэдийн ерөнхий байдалд тулгуурлан гаргажээ.
Түүний амьдарч байсан үед эртний хүн ам анчид, нүүдэлчид, жимс түүгчид зэргээс бүрддэг байсан бөгөөд өөрсдийн гэсэн ногоо, жимс тариалдаг байжээ.
5 сэтгэгдэлтэй
zochin
2018-02-02 12:04 at 12:04
mahgar hugshin tsarai
зочин
2018-02-02 13:09 at 13:09
бас ч дажгүй байсийм бнаа…
Нэргүй
2018-02-03 23:36 at 23:36
18хан настай гэхэд 48тай мэт харагдаж байжэээ хөөрхий
Нэргүй
2018-02-06 16:47 at 16:47
ОДООГИЙН ЕВРОПЧУУДЫН 18 НАСТНУУДЫНХААС НЭГ ИХ ӨӨР БИШ БАЙНА. АЗИЧУУДЫН ХУВЬД БОЛ Ч СЭТГЭЦИЙН ЮМТАЙ ХҮНИЙ ТӨРХ БАЙЖ БОЛОХООР ХАРАГДАЖ БАЙНА
Зочин
2019-08-31 07:34 at 07:34
Hha чг тэгж харагдаж бнатээ