2018 оны Олимпийн өмнөхөн Норвегийн уулын цанын шигшээгийн хувцаснаас болж шуугиан дэгдлээ. Тамирчдын хувцас скандинавын бэлгэдэл болох дээш заасан сум (дайчин зан, бурхныг бэлгэдсэн), Иггдрасиль (амьдралын мод)-аар чимжээ. Нацистын Германы дээш заасан сумын дүрстэй тэмдгийг СС сургуулийн төгсөгчдөд гардуулдаг байсан бол өнөөдөр энэ бэлгэдлийг хэт барууны неонацист хөдөлгөөнийхөн ашиглаж байна.
Норвегийн уулын цанын шигшээгийнхэн шуугиан тарьсан цамцтайгаа зогсож байгаа нь.
Дээш заасан сумын бэлгэдлийг СС сургуулийн төгсөгчид хэрэглэдэг байв.
СС-чүүд үүнийг христийн загалмайн оронд булшин дээрээ тогтоодог байсан. Заримдаа энэ бэлгэдлийг цусны бүлэгтэй нь хамт СС-ийн гишүүдийн зүүн мөрөн дээр шивдэг байв.
Иггдрасиль нь СС-ийн гишүүдийн хүүхдүүдийг хүмүүжүүлдэг “Лебенсборн” байгууллагын бэлгэдэл байжээ.
Адольф Гитлер СА штабын дарга Виктор Лютцетэй хамт байгаа нь. Лютце СС-ийн сургуулийг төгссөний дараа ханцуйндаа энэ бэлгэдлийг бахархалтайгаар зүүдэг байв.
Умардын хөдөлгөөний гишүүд ч энэ бэлгэдлийг далбаандаа байршуулжээ. Финляндын Хельсинк хот.
Норвегийн зарим тамирчид энэ хувцаснаасаа татгалзсан байна.
Харин Норвегийн цанын спортын холбооноос өөр хувцасны сонголт байгаа болохоор тамирчид өөрсдөө сонгох эрхтэй гэжээ.
Хэдийгээр энэ хувцас шуугиан тарьж байгаа ч “Dale of Norway” дүрэмт хувцас үйлдвэрлэгч үүнийг үйлдвэрлэлээсээ татах бодолгүй байна.
“Неонацистууд ч мөн Норвегийн далбаатай ч уриа жагсаал хийдэг байсан. Тэглээ гээд түүнээс татгалзах шаардлагагүй” хэмээн “Dale of Norway” компанийн захирал Хильда Мидтхель мэдэгджээ.