Хятадын нэгэн тоглоомын донтон найзуудтайгаа 20 цагийн турш онлайн тоглоом тоглосны эцэст биеийн доод хэсэг нь мэдээгүй болжээ. “The Sun”-д бичсэнээр залуугийн хөл маргааш өглөө нь гэхэд ажиллагаагүй болсон байна. Түүний хувьд найзуудтайгаа интернэт кафед орж тоглоод, дэлгэцээс нэг секунд ч холдоогүй гэнэ.
Болсон хэргийг мэдсэн найзууд нь цагдаа, түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хэвтүүлсэн байна. Одоогоор түүний хөл сэргэх эсэх нь тодорхойгүй байна.
Хятадад сүүлийн үед өсвөр үеийнхэн дунд интернэт хамааралтай болох нь нэмэгдэж буй. Тиймээс тус улс энэ асуудалтай идэвхтэй тэмцэж эхэлжээ. Гэвч бүх арга үр дүнгээ өгч чадахгүй байна.
1 comment
Гуяны судсаа хэт удаан дарж сууснаас хөл нь цусан хангамжаар дутагдаж мэдрэл алдсан байлгүй.