Японы видео тоглоом үйлдвэрлэгч “Nintendo” компани “Illumination Entertainment”-тай хамтран “Super Mario Brothers” тоглоомын сэдвээр кино хийх гэж байна. Энэ талаар тус компани хэвлэлийн хурлаараа мэдээллээ.
Киноны продюсерээр “Illumination Entertainment”-ийн ерөнхий гүйцэтгэх захирал, “Мөстлөгийн үе”, “Хэцүү үе ирлээ” зэрэг хүүхэлдэйн киногоороо алдартай Кристофер Меледандри, Мариог бүтээсэн “Nintendo”-гийн захирад Шигэрү Миямото нар ажиллана.
“Nintendo” компани Мариогийн тухай хүүхэлдэйн кино бүтээж магадгүй тухай мэдээллийг “The Wall Street Journal” сонин өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргаж байсан. Тус сонины мэдээлснээр “Illumination Entertainment” “Nintendo”-той гэрээ хийхэд ойр байна гэж байсан билээ.