Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

Ардчилал, хүний эрх ээ гэж мөн ч цадиггүй сайхан зүйл юм. Манайхан үндсэндээ 1989 оны 12 дугаар сараас хойш л дургүйгээ хүрэхээр жагсаж, цагаан хоолой барин хашхичиж сурсан улс. сүүлийн үед жагсах шинэ шинэ төрөл, урсгал гарч ирээд байна. Үндсэндээ төв талбай дээр зогсч, ордон тойрч гороолж, дотогш орох гэж дайрдаг реалист маягийн жагсаалаас авахуулаад реалист, модернист гэдэг шиг буйданист, нүцгэн, өлгийтэй хүүхдийн, морьтой, гуталтай, трактортой гээд жагсаал шинэ хэлбэр маяг руу шилжиж байх шиг. Сүүлийн жилүүдэд болсон жагсаал цуглааныг эргэн сануулбал

2018.02.01 Сөрөг хүчин эрх баригчдын эсрэг

Яг одоо Ардчилсан намынханы эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайг чиглэж байна. Тэд Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа болоод Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар жагсч байгаа юм.  Тус намын бүлэгтэй хамтран МАХН-ын гишүүд 11:30 цагаас орон даяар жагсаал зохион байгуулах юм байна.

2018.01.29 Ээлжит нүцгэлэлт

МАН-ын байрны гадна -20 хэмийн хүйтэнд ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд лоозон барьж хагас нүцгэн жагсаал хийсэн юм. Түүний дараахан лоозон баьсан морьтой хүмүүс Сүхбаатарын талбайд жагссан.

2017.10.09 Хангарьд ордны үүдэнд нүцгэлсэн эр

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүдэнд хүйтэн жаварыг үл ажиран ТҮЦ худалдаа эрхлэгчдийг төлөөлж нэгэн эр нүцгэн жагссан. Түүний хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын гаднах талбайд худалдаа эрхлэгчдийн нэг юм. Гэвч тэдгээр худалдаа эрхлэгчдийг талбайгаа чөлөөл гэсэн шаардлагыг эсэргүүцэж байв.

2017.03.08 Жагсаалын хэв маягийг эвдэгчид буюу нүцгэн жагсагчид

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэдний энэ эсэргүүцэл Монголын жагсаалын урсгалд шинэ хэв маягийг авчирсан юм.

2018.01.13 Хэвтээ  жагсаал

“Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-аас утааг арилгах дорвитой үйлдэл хийхгүй байгаа эсэргүүцэж Сүхбаатарын талбайд хэвтээ жагссан юм. Тэд өнгөрсөн оны аравдугаар сард мөн жагсаж байсан ба анх 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд жагсч байв.

2017.11.09 Ээж ааваа дагаж ирсэн хүүхдүүд буруугүй

10 дугаар тусгай цэцэрлэгийн 2-6 настай хүүхдүүд, эцэг эх, багш нарынхаа хамтаар нурсан барилгынхаа гадна жагссан юм. Тэд хүйтнийг үл ажран томчуудтайгаа хамт дуу хоолойгоо нийлүүлэн зогссон юм.

2016 оны дөрөвдүгээр сард  Эзнийхээ өмнөөс ярьсан гутал

“Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ийхөн хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулж байв. Нийтдээ 3000 гаруй гутал эзнийхээ өмнөөс эрхбаригчдын эсрэг жагссан.

2016.04.11 Брэндийн майхнаар гангарсан бийлэгжүү жагсаал

“Монголоо аврах хөдөлгөөн”-ийхөн Монголын хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд  100 хол давсан иргэд брэндийн майханаар гангарсан бийлэгжүү жагсаал болж байв. Тэд төрийн өндөрлөгүүдээс  “Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ?” , Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?, Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ? гэсэн гурван асуултын хариуг төрийн гурван өндөрлөгөөс нэхэж суусан юм.

2015.02.09 Бөө нар зан үйл хийж олны нүдийг орой дээр гаргав

Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд бөөн нар нэгдэж төрийн ордны өмнө зан үйл хийв. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж ийм арга хэмжээ зохион байгуулсан.

2015.01.15 Ардчилалын түүхэнд байгаагүй өлгийтэй хүүхдүүдийн жагсаал

Ээжүүд хөхөө өвлийн хүйтэнд сандал дээр хүүхдүүдээ /үзүүлэнгүүдээ/ тавьж толгой дээр “С.Эрдэнэ ахаа, бид даарч байна, та гурван давхар дээлтэй яаж байна”, “Ж.Эрдэнэбат сайдаа өрнөөс өөр бидэнд юу өвлөгдөх вэ”  гэх мэтчилэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт хаягласан лоозон хаджээ.

2015.02.04  Трактортой монголчууд

ОХУ-аас улаанбуудай импортлосноос болж тариачид хүнд байдалд орж трактортой жагсаал хийсэн. Жагсаалд 5000 гаруй тариаланч оролцсон юм.

2012 оны арваннэгдүгээр сар Буйданист

Одоогийн эрх баригч нам МАН-ынхан төрийн ордонд хэд хоног буйдантай жагсаал хийж байв. Ингэснээрээ тэд жагсаалын шинэ хэлбэрийг авчирсан. Тухайн үед барьж суусан лоозонгуудынх нь үг янзтай гоё.

 

 

 

 

4 thoughts on “Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

  1. Монгол 2018-02-01 13:09 at 13:09

    Гиннесийн номд бүртгүүлье. Дахиад ямар жагсаал болох бол. Баттулга ч сайн зохиомжилно доо

    Хариулах
  2. Иргэн 2018-02-01 14:44 at 14:44

    Odoo idej uuj hanaagyi l yum baih daa. Өөрсдийн хоолонд ороогүй хэдээ МАН, АН 2 бас хоолонд оруулах гээд байгаа юм уу.

    Хариулах
  3. амрү 2018-02-01 14:48 at 14:48

    хэ хэ хэ Үүл ,Элбэгээ, халзан Батушка, гээд ардчиллын анхны жагсагчид дотроо эрэмбэлэгддэг юм билээ. тэгээд бас болоогүй намайг алтангадас аваагүй байхад чи авах болоогүй гэдэг гэж байгаа. Ардчиллын анхны хараацайнууд авторууд нь юм уу даа.

    Хариулах
  4. Буйданизмчүүдийн эсрэг өнөөдөр 2018-02-01 14:50 at 14:50

    АН-хан МАН шигээ төрийн ордонд буйдантай жагсахгүй ямар ГОЛОО ЦОХИСОН юм бэ? Патентийг нь авчих мөнгөтэй л баймаар юм. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энхбаярын нам ч юу вэ

    Хариулах

Монгол-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн