2018-02-01 12:211min02

Хойд Солонгост 60 мянган хүүхэд хэт тураалд оржээ

Untitled-9

НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ-ээс энэ онд Хойд Солонгост 60 мянга гаруй хүүхэд хэт тураалд орсон гэсэн мэдээлэл гаргалаа. Энэхүү мэдээллийг мягмар гарагт Женевт болсон 2018 онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн үеэр гаргасан байна.

Сангийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар Хойд Солонгост 18 сая орчим хүн хүнсний хомсдолын байдалд аж төрж байгаа бөгөөд тав хүртэл насны 60 мянга орчим хүүхэд хэт тураалд орсон байж болзошгүй гэнэ. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригт ороогүй ч түлшний үнэ нэмэгдсэн нь Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэхэд нөлөөлж байгаа талаар сангийн төлөөлөгчид мэдэгджээ.