Оросууд Хойд Солонгост амьдардаг ганц иргэндээ зориулж, сонгуулийн хэсэг байгуулна

2018-02-01 11:411min4
Untitled-8

БНАСАУ-д байнга оршин суудаг Оросын цорын ганц иргэн Владимир Ли Пхеньянд Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй болох нь ээ. Түүнд зориулж, Оросын дипломат төлөөлөгчийн газрын консулын хэлтэст №8163 дугаартай сонгуулийн хэсэг тусгайлан нээхээр болсон байна. Элчин сайдын яаманд түүнчлэн Владимир Лиг яаж яваад БНАСАУ-д амьдрах болсон тухай түүхийг нь ярьжээ.

“1950-иад оны эхээр болсон явдал. Камчаткад түр томилолтоор хийсэн Хойд Солонгосын нэгэн эр Зөвлөлтийн нэгэн царайлаг бүсгүйтэй танилцжээ. Тохиолдлын энэ уулзалт хайр дурлал болон хувирч, удалгүй тэд гэрлэж, аз жаргалтай хос хөвгүүдтэй болжээ” хэмээн дипломат төлөөлөгчийн газраас бичжээ. Гэвч Владимирын эцгийн гэрээний хугацаа дуусч, гэр бүлээрээ Хойд Солонгост ирсэн байна. Харин нөхрөө нас барсны дараа Владимирын ээж Оростоо эргэн иржээ.

“Гэвч тухайн үед Владимир Вонсаны уран сайхны театрын жүжигчин, эвлэлийн гишүүн, сайхан бүсгүй болох эхнэртэйгээ танилцсан байжээ. Ингээд гэрлэж, хоёр хүүтэй болсон байна. Хөвгүүд нь ч өсөж том болж, эмээ болон хамаатнуудынхаа дэргэд байж, Орост суралцахаар явжээ” хэмээн дипломат төлөөлөгчийн газраас мэдэгджээ.

Владимир Ли ирэх 03 дугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхийн тулд 200 км замыг туулж ирнэ.

4 сэтгэгдэлтэй

  • Unshichg

    2018-02-01 14:40 at 14:40

    Mulguu setgyylch hogiin medee bichij dee. Jaahan bolovsroloo deeshlyyl. Esvel mulguu mini chi mongol helend taaruu yum uu.

    Хариулах

  • unshigch

    2018-02-01 17:26 at 17:26

    unshigvh
    yasan oilgomjgui orchuulga ve
    yu ch oilgogdohgui budliy yum bichih yum
    iim ymyg yah gej ch niiteldeg yum

    Хариулах

  • зочин

    2018-02-01 18:39 at 18:39

    Юү ойлгосонгүй.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй