Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдээ олон хоног амраах уу?

Сар шинийн баяр дөхсөн энэ үед иргэд буузаа чимхээд, бэлэгээ цуглуулаад завгүй байна. Монголчууд бид тахиаг үдэж нохойг угтахад ердөө 20 гаруй хоног үлджээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг.
Энэ жилийн цагаан сарын шинийн 1,2,3 хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гаригт таарч байна. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар амралтын өдрүүдэд таарсан баярын өдрүүдийг ажлын өдрүүдэд шилжүүлдэг байсан. Харин У.Хүрэлсүхийн засаг ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байна
.
5 сэтгэгдэлтэй
Зочин
2018-01-30 12:27 at 12:27
demjij bn
Зочин
2018-01-30 12:48 at 12:48
Amraagarai
Зочин
2018-01-30 15:30 at 15:30
amraah heregtei \
зочин
2018-01-31 11:09 at 11:09
амараах хэрэгтэй шүү Хүрэлсүх гуай
Түвшин
2018-01-31 13:25 at 13:25
Ихэнх оюутан гэлтгүй айл өрхүүд сар шинэ тохиолдуулан хөдөө орон нутаг, нутаг ус, хамаатан садантайгаа мэнд мэдэх зорилготой явах төлөвлөгөөтөө хүмүүс их байхад амралтын хугацааг уртасгах боломж байхгүй юу 2-3 өдрөөр ч болов.