Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгүд холбогдох хэргийг тусгаарлаж, бусдыг нь шүүхэд шилжүүлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дахь “Роял Кэстл” орон сууцны хорооллын 12давхараас нэг залуу унаж,амиа алдсан харамсан хэрэг өнгөрсөн оны 1р сард гарч байсан билээ. Хэргийн газарт очсон БЗД-н цагдаагын II-р хэлтэсийнхэн талийгаачийн үсэрсэн байранд орход 10гаруй залуу байсан бөгөөд мөн Мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй байдаг.

Гэвч эд мөрийн баримт олдохгүй байсан учраас ЦЕГ сургалтын төвөөс хар тамхины чиглэлээр бэлтгэсэн хоёр ч нохойг сурагчдийнх нь хамт Дуудан шалгалтаа үргэлжлүүлж мансууруулах бодис татхдаа хэрэглэсэн гаанс,уут зэргийг нь далд газар нуусан байсныг олж,эд мөрийн баримт болгон хураан авсан билээ.

Нас барсан залуу нь олны танил жүжигчний хүү,нэгэн рок хамтлагийн гишүүн байсан юм. Хэрэг гарах Үед тэнд байсан 12 хүний шээснээс авсан шинжилгээгээр олонх нь “мөс” хэмээх мансуурлах бодис хэрэглсэн нь батлагдаж, ЭЦА-ны хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байсан юм.

Бүтэн жил шахам шалгасан уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар прокурорын байгуулгийн эх сурвалжаас лавлахад “Өнгөрсөн оны 1 сард гарсан хэргийг шалгаж дуусаад нэр бүхий 10 гаруй хүнийг гэм буруутай эсгийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн. Харин ерөнхийлөгч Х.Батулгын хүү Б.Хүлэгүд холбогдох үйлдлийг нь тусгаарлачихаад хавтаст хэрэг нь хяналт.тавьж байгаа прокурорын шүүгэнд байгаа” гэсэн юм.Албан бус мэдэллээр Б.Хүлэгү нь  Энхийг дэмжих ажилгаанд явсан байж болзошгүй учраас ийн шийдвэрлэсэн гэх.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

 

4 thoughts on “Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгүд холбогдох хэргийг тусгаарлаж, бусдыг нь шүүхэд шилжүүлжээ

  1. Irgen 2018-01-27 23:50 at 23:50

    Novsh hudlaa zurataaj bgaad hereg namdahaar ergej ireh gej bgaa yam sursan zang suraar booj bgui gej ahiad tatnaa

    Хариулах
  2. .... 2018-01-28 14:44 at 14:44

    Бялдууч хуулийнхан тэгж л таарна.

    Хариулах
  3. Aidas vnen bn 2018-01-29 12:15 at 12:15

    tenenshdee ugaasaa hudalch hulgaihcaa dvvrsn tur ym chini yduu ardiin hvvhd bol yu ch bish hog shaar blhoor ted gaihah zvil bish ysoorool ybj bn Ard tvmen bid iim l Eronhiilgchteigee serj servvn xvvdneese salh tsag boldn l naimaar Ymar ih gai aidad br

    Хариулах
  4. Нэргүй 2018-01-31 03:37 at 03:37

    Shudraga l baild aa

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн