Говь-Алтай аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна. Малчид муудсан зутарсан малаасаа нядалж эхэлжээ. Цаашид хүйтний эрч улам чангарч, цас болон цасан шуурга үргэлжлүүлэн орсоор байвал үүсээд буй нөхцөл байдал зуд зурхан болох магадлал өндөр байна гэдгийг малчид хэлж ярьж байгаа юм.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар бүх сумын мал аж ахуйн багуудын малчин өрхөд хүрч ажиллах ажлын хэсэг, малчдын өвөлжилтийн төлөв байдалтай газар дээр нь танилцаж баг тус бүрд эм тариа, малчидаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, санал бодлоо хуваалцсан байна.
Өнөөгийн байдлаар зарим сумдын нутгаар цасан бүрхүүл тогтсон цасны зузаан уулархаг нутгаараа 10-15см цастай , хүйтний эрч өдөр ирэх тусам чангарч байгаа нь мал сүргийн өвөлжилтийн байдал хүндрэхэд нөлөөлж байгааг сумын удирдлагууд хэлж байна.Аймгийн засаг дарга шаардлагатай өвс тэжээлийн нөөцийг шуурхай малчдад хүргэх тал дээр анхаарч сум болон аймгийн нөөцөөс өвс тэжээлийг сум руу хүргүүлэх ажлыг эхлүүллээ.