УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байцаалт авч эхэлжээ

АТГ-аас нэр бүхий улстөрчдийн холбогдсон хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Цахим сүлжээнд “Бандааш” нэрээрээ олонд танигдсан УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хэргийг Прокурорын байгууллага АТГ-т шилжүүлж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Тус байгууллага Д.Гантулгаас байцаалт авч эхэлжээ.
АТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагийн яриснаар МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шалгагдаж дуусаж байгаа ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ гэлээ. Он гарсаар АТГ-аас эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн байна.
2 сэтгэгдэлтэй
Зочин
2018-01-25 13:17 at 13:17
энэ хүү ч үнэээр бандаш сүүлтэй юм одоо араас нь хэн хэн гэнэ вэ
Зочин
2018-01-25 13:54 at 13:54
Өө хөөрхий ухамсаргүй ийм этгээд төрд байх ёсгүй ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛ