Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дахин төлөвлөлтөөр борлогдоогүй 4000 орон сууцыг иргэдэд түрээслэх журмаар олгоно – updown.mn

Дахин төлөвлөлтөөр борлогдоогүй 4000 орон сууцыг иргэдэд түрээслэх журмаар олгоно

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөр 19 мянган айлын орон сууц ашиглалтанд оруулснаас 4000 нь зарагдаагүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авч барилгын ажлыг эхлүүлдэг учраас өндөр үнээр борлуулахыг боддог. Гэвч орон сууцтай болохыг хүсэвч орлого багатай учраас ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд олон бий. Иймд борлогдохгүй байгаа орон сууцыг анхны үнээр нь төрд өгвөл, эрх баригчид дээрх сул орон сууцыг иргэдэд түрээслэх байдлаар олгох аж.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд  Зуун айл, Ханы материалын эцэс, Толгойт, ХӨСҮТ, Хууль сахиулахын их сургууль орчим, “Өргөө” кино театрын хойд талын гэр хороололд хямд үнэтэй орон сууц барих юм. Эдгээрийг түрээсийн болон хямд үнээр худалдан авах зарчмаар иргэдийг орон сууцжуулахаар зорьж буй.

One thought on “Дахин төлөвлөлтөөр борлогдоогүй 4000 орон сууцыг иргэдэд түрээслэх журмаар олгоно

  1. иргэн 2018-01-23 09:59 at 09:59

    Түрүүчийн 40 мянган орон сууц борлогдохгүй байхад дахин барилга барьж хөрөнгөө түгжих хэрэг байгаам уу. Үнэндээ бол баригдсан барилгууд Монголын мөнгөний эргэлтийг түгжээд байгааш дээ. Манай эдийн засгийн доройтол үүнтэй ч холбоотой

    Хариулах

иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн