Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөр 19 мянган айлын орон сууц ашиглалтанд оруулснаас 4000 нь зарагдаагүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авч барилгын ажлыг эхлүүлдэг учраас өндөр үнээр борлуулахыг боддог. Гэвч орон сууцтай болохыг хүсэвч орлого багатай учраас ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд олон бий. Иймд борлогдохгүй байгаа орон сууцыг анхны үнээр нь төрд өгвөл, эрх баригчид дээрх сул орон сууцыг иргэдэд түрээслэх байдлаар олгох аж.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Зуун айл, Ханы материалын эцэс, Толгойт, ХӨСҮТ, Хууль сахиулахын их сургууль орчим, “Өргөө” кино театрын хойд талын гэр хороололд хямд үнэтэй орон сууц барих юм. Эдгээрийг түрээсийн болон хямд үнээр худалдан авах зарчмаар иргэдийг орон сууцжуулахаар зорьж буй.
1 comment
Түрүүчийн 40 мянган орон сууц борлогдохгүй байхад дахин барилга барьж хөрөнгөө түгжих хэрэг байгаам уу. Үнэндээ бол баригдсан барилгууд Монголын мөнгөний эргэлтийг түгжээд байгааш дээ. Манай эдийн засгийн доройтол үүнтэй ч холбоотой