2017 онд охид солонгон өнгөөр үсээ буддаг байсан. Хөгжилтэй ч энэ өнгөний зохицол үнэхээр сайхан харагддаг байсан. Харин энэ онд арай өөр өнгө моданд орж байна.
Энэ бол жийнсний хөх өнгө. Бүдэг цэнхрээс тод хөх хүртэлх өнгө бараан үстнүүдэд ч, шар үстнүүдэд ч адилхан зохино.
Мэдээж ийм өнгөний хувилбарууд хязгааргүй олон. Та жийнсэн өмдний дэлгүүр ороод л ямар олон сонголттой болохыг мэдэх боломжтой.
Үүнд цэнхрээс ягаавтар, цайвар цэнхэр, мөнгөлөг гээд олон өнгө бий. Бараан, цайвардуу өнгийг ч сольж болно. Тэгвэл илүү зоримог харагдана.
Мөн богино, урт гээд ямар ч үсэнд зохимжтой.
Эдгээр өнгийг хараад л та яагаад ийм өнгийн будгийг турших ёстойгоо ойлгох биз ээ.