Венесуэлчүүд айлын бэлчээртээ яваа үхрийг чулуугаар цохиж иддэг болжээ

Венесуэл улсад эдийн засгийн томоохон хямрал үргэлжилж буй энэ үед хүнсний хомсдол нүүрлэж, хүн амынх нь эсэргүүцэл өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Саяхан хөдөөгийн хэсэг иргэд айлын үхрийг чулуугаар элдэж алаад хувааж авч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагджээ. Сүүлийн үед ийм байдлаар айлуудын 300 орчим толгой малыг дээрэмдэж буй юм. Түүнчлэн Мерида мужид хоол хүнсний хомсдолыг эсэргүүцэж, дээрэм тонуул хийсний улмаас дөрвөн хүн амиа алджээ.

Венесуэлчүүд айлын бэлчээртээ яваа үхрийг чулуугаар нүүлгэж алаад, газар дээр нь хуваан авч буй бичлэг олон хүнийг шоконд оруулж байна. Энэ бичлэгийг хийсэн хүн “Хүмүүс өлсөж, зовж байна” гэж бичжээ.

https://www.youtube.com/watch?time_continue=5&v=uRG7kTzcjJw

Венесуэльд ийм тохиолдол ердийн үзэгдэл болжээ. Хүнсний хямралын улмаас сүүлийн үед нутгийн иргэд 300 орчим тоо толгой малаа энэ байдлаар төхөөрсөн байна. Хүмүүс тэр ч бүү хэл амьтны хүрээлэнгээс амьтан хулгайлж байгаа аж.

Түүнчлэн тус улсад дээрэм тонуулын хэрэг ч нэлээд гарч байна. Энэхүү зураг дээр венесуэлчүүд шатахуун ачигч машиныг бүслэн авчээ.

Венесуэлийн нийслэл Каракас хотын супермаркетуудын лангуу хоосорчээ.

Өнгөрсөн долоо хоногт Мерида мужид “өлсгөлөн” эсэргүүцэл дэгдэж, дөрвөн хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртжээ.

Эсэргүүцэгчид айлын ферм рүү дайран орж, 200 орчим толгой малыг хуваан авсан байна. Үүнээс гадна супермаркет болон хүнсний бүтээгдэхүүнтэй 12 ачааны машиныг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Шинжээчдийн үзэж буйгаар хямралын гол шалтгаан нь Ерөнхийлөгч Николас Мадурогийн эдийн засгийн бодлого гэнэ.

Венесуэлийн парламентын гишүүн, сөрөг хүчний Хуан Гуайда “Twitter”-тээ нийлж, үхэр алж буй бичлэгийг тавьж, “Энд болж буй зүйлс үнэхээр зэрлэг балмад байна. Николас Мадурогийн хүмүүнлэг бус дэглэм венесуэлчүүдийн зовж буй энэ эмгэнэлт явдлыг нүдээ анин харахгүйг хичээж байна” гэж жиргэжээ.

10 thoughts on “Венесуэлчүүд айлын бэлчээртээ яваа үхрийг чулуугаар цохиж иддэг болжээ

  1. Нэргүй 2018-01-16 10:26 at 10:26

    Чулуугаар цохиж иднэ гэхээр яг яаж иддэг гэсэн үг вэ? Ойлгосонгүй.

    Хариулах
    1. Нэргүй 2018-01-16 11:52 at 11:52

      Neeh tsetserheh geel yadahin. Zuv oilgool avchaach dee, mdj l bgan bj

      Хариулах
  2. Нэргүй 2018-01-16 10:54 at 10:54

    Олон улсын тоймч хэн билээ нэг хүн Уго Чавесыг маш их магтдаг байсан даа, улс орноо ийм болгосон хүнийг.

    Хариулах
    1. Нэргүй 2018-01-16 11:54 at 11:54

      Naizaa uuchlaarai, ter hun bish, harin odoo bga ene Maduro gdg autobusni jolooch bsn erunhiilugch ni populism hiigeed iim bolsin

      Хариулах
  3. аааа 2018-01-16 11:09 at 11:09

    бичих гэж бантагнуулахым даа, чулуугаар цохиж алаад дараа нь арьсыг нь хуулаад хувааж авдаг юм байна, өлсгөлөнд нэрвэгдэхээр хүмүүс хүн чанараа алдаж, адгуус болж хувирах юм даа, яг л араатан, ямар ч ёс суртахуун, хууль ёс, өрөвдөх хайрлах сэтгэл гэж алга болдог, монгол ч ялгаагүй

    Хариулах
  4. VENEZUELA BONITA 2018-01-16 11:23 at 11:23

    FAKE NEWS,

    Хариулах
  5. zochin 2018-01-16 11:37 at 11:37

    Mongold 60 saya maltai 3 saya hunii 90 huvi ni ulsuj bna. Iim baidald hureh oirhon bna shuu.

    Хариулах
  6. zochin 2018-01-16 11:44 at 11:44

    bichlegt garch bui nuhduud araatnaas iluu hun durst araatan bolson yum bishuu. Ard irged ulsuhuur huuli yos gej yu ch bish bolj hui negdliin ue ruugee shiljdeg yum bna. Hen huchtei ni ulsuhgui bh huchgui ni uheh baigaliin shalgarliin huuli uilchilj ehleh yum daa.Tsalin nemehgui baij tatvar nemsneer ard irged tuildaj iim baidald hurehed oirhon bna shuu.

    Хариулах
  7. Нэргүй 2018-01-16 12:19 at 12:19

    90онд манайх ч ийм болох дөхсөн дөө

    Хариулах
  8. ийм байна 2018-01-16 12:49 at 12:49

    Монголчууд одоо ч гэсэн бэлчээрт яваа үхэр гэлтгүй малыг хулгайлаад нядлаад зардаг. Ардчилсан Монгол дэлхийн нөгөө талд байгаа коммунист хоригт орсон улсаас багахан дээр байгаа даа маш их баярлаастай…

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн