2018-01-16 08:472min010

Венесуэлчүүд айлын бэлчээртээ яваа үхрийг чулуугаар цохиж иддэг болжээ

Untitled-4

Венесуэл улсад эдийн засгийн томоохон хямрал үргэлжилж буй энэ үед хүнсний хомсдол нүүрлэж, хүн амынх нь эсэргүүцэл өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Саяхан хөдөөгийн хэсэг иргэд айлын үхрийг чулуугаар элдэж алаад хувааж авч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагджээ. Сүүлийн үед ийм байдлаар айлуудын 300 орчим толгой малыг дээрэмдэж буй юм. Түүнчлэн Мерида мужид хоол хүнсний хомсдолыг эсэргүүцэж, дээрэм тонуул хийсний улмаас дөрвөн хүн амиа алджээ.

Венесуэлчүүд айлын бэлчээртээ яваа үхрийг чулуугаар нүүлгэж алаад, газар дээр нь хуваан авч буй бичлэг олон хүнийг шоконд оруулж байна. Энэ бичлэгийг хийсэн хүн “Хүмүүс өлсөж, зовж байна” гэж бичжээ.

https://www.youtube.com/watch?time_continue=5&v=uRG7kTzcjJw

Венесуэльд ийм тохиолдол ердийн үзэгдэл болжээ. Хүнсний хямралын улмаас сүүлийн үед нутгийн иргэд 300 орчим тоо толгой малаа энэ байдлаар төхөөрсөн байна. Хүмүүс тэр ч бүү хэл амьтны хүрээлэнгээс амьтан хулгайлж байгаа аж.

Түүнчлэн тус улсад дээрэм тонуулын хэрэг ч нэлээд гарч байна. Энэхүү зураг дээр венесуэлчүүд шатахуун ачигч машиныг бүслэн авчээ.

Венесуэлийн нийслэл Каракас хотын супермаркетуудын лангуу хоосорчээ.

Өнгөрсөн долоо хоногт Мерида мужид “өлсгөлөн” эсэргүүцэл дэгдэж, дөрвөн хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртжээ.

Эсэргүүцэгчид айлын ферм рүү дайран орж, 200 орчим толгой малыг хуваан авсан байна. Үүнээс гадна супермаркет болон хүнсний бүтээгдэхүүнтэй 12 ачааны машиныг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Шинжээчдийн үзэж буйгаар хямралын гол шалтгаан нь Ерөнхийлөгч Николас Мадурогийн эдийн засгийн бодлого гэнэ.

Венесуэлийн парламентын гишүүн, сөрөг хүчний Хуан Гуайда “Twitter”-тээ нийлж, үхэр алж буй бичлэгийг тавьж, “Энд болж буй зүйлс үнэхээр зэрлэг балмад байна. Николас Мадурогийн хүмүүнлэг бус дэглэм венесуэлчүүдийн зовж буй энэ эмгэнэлт явдлыг нүдээ анин харахгүйг хичээж байна” гэж жиргэжээ.