Монголын спортын нэрт зүтгэлтэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди өвчний улмаас таалал төгсч, боксын хүрээнийхэнд хүнд гарз тохиож байна. Энэ спортын төлөө амьдралынхаа 54 жилийг зориулсан буурал багштай салах ёс гүйцэтгэх ёслол өнөөдөр (1.16-нд) Спортын төв ордонд 17:00 цагт болох юм байна. Энэ үеэр түүний туулсан амьдрал, их спортод үдэж өнгөрүүлсэн он жилүүдийг дурсан баримтат кино гаргаж, Монголын спортын үе үеийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэх аж.
Харин маргааш түүнийг хөдөөлүүлэх гэнэ. Д.Банди багшийг шигшээ баг удирдах хугацаанд баг тамирчдаас нь олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтан төрөн гарч, Монголын боксчид дэлхийн 195 орноос чансаагаар дөрөвт жагссан амжилт нь 70 жилийн түүхтэй тус спортын хамгийн оргил амжилт байлаа.