Хойд солонгосчуудын өдөр тутмын амьдрал олны нүднээс далд байдаг хэдий ч заримдаа төмөр хөшиг нээгдэж, бид насанд хүрэгчдийг нь хэрхэн ажиллаж, амьдардаг тухай мэдээлэл олж авдаг билээ. Харин бага насны хүүхдүүдийнх нь амьдралын талаар мэдээлэл тун бага байдаг болохоор тэдний хүүхдүүд биднийхээс хэр ялгаатай талаар мэддэггүй.

Тэгвэл дэлхийн хамгийн хаалттай улсын хүүхдүүдийн амьдралын талаар сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Шинээр мэндэлсэн хүүхдийн хамгийн түрүүнд авдаг зүйл бол нийгмийн статус буюу сонбун. Ийнхүү төрөөс дөнгөж төрсөн хүүхдийг ямар бүлэгт хамаарахыг шууд заадаг. Сонбун нь эцгээс дамжих бөгөөд хүүхэд хаана сурах, ямар их сургуульд орох, Хөдөлмөрийн намын гишүүн болж чадах эсэхийг тодорхойлдог.

Цэцэрлэгээс боловсрол эхэлдэг. Хүүхдийн 4 наснаас нь эцэг эхийн хүсэлтээр цэцэрлэгт оруулдаг. Харин 5 наснаас заавал эзэмших боловсролын хөтөлбөрийн дагуу цэцэрлэгт зайлшгүй орох үүрэгтэй. Хүүхэд бүр 1-р ангид орохоосоо өмнө нэг жил цэцэрлэгт явсан байх ёстой.

Эцэг эхтэй ч асрамжийн газар амьдардаг. Залуу хосууд хүүхдүүдээ материаллаг байдлаар хангаж чадахгүй байх нь бий. Гэр бүл нь эргүүлж авсан ч энэ шалтгаанаар асрамжийн газарт ирсэн хүүхдүүд ч байдаг.

Дунд сургуульд улсын удирдагчдын намтар, орос хэлний хичээл ордог. Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Чен Уны хувьсгалт үйл хэргийг алдаршуулах хичээл тусдаа ордог. Зөвхөн орос төдийгүй англи хэл ордог бөгөөд гадаадын сурах бичгээс татгалзсанаас болж гадаад хэлийг тун бага түвшинд үздэг байна. 10 жилийн сурагчид бүгд Солонгосын хүүхдийн холбоонд элсдэг бөгөөд энэ үеэс эхлэн улс төр, үзэл суртлын хуралд сууж эхэлдэг.

Хичээл, ангийн үйл ажиллагаанд үзэл суртлын суртал ухуулга хийдэг. Сургуулийн хонгилд суртал ухуулгын плакатууд өлгөөстэй байх бөгөөд сурах бичгүүдэд эх оронч лоозон заавал оруулна. Өглөөний цагаар хүүхдүүд улс төрийн текст бүхий жүжиг тоглож, томоохон баяраар хүүхдийн парад хийдэг. Энд цэргийн дүрэмт хувцас өмссөн сургуулийн сурагчид марш алхаагаар алхаж, картонон пуужинтай машинаар явдаг байна.

Хүүхдүүдийг олны өмнө цаазлах ажиллагаанд авч явдаг. Хойд Солонгосын бяцхан иргэдийг энэхүү аймшигт туршлага алсдаа хэрэг болно, хэвийн, харах ёстой зүйл гэж үздэг. Үүнээс гадна хүүхдүүд заримдаа нууц мэдээнд оролцуулдаг.

Хүүхдэд хүнд хөдөлмөр эрхлүүлэх нь энгийн зүйл. Сургуулийн сурагчид ургац хурааж, мод хагалж, уулын чулуу бутлах, зөөх ажилд явдаг. Тэр ч бүү хэл барилга дээр ажилладаг байна. Насанд хүрэгчдийн адил хүүхдэд хүртэл “хөдөлмөрийн норм” байдаг бөгөөд үүнийгээ бүрэн биелүүлж чадаагүй бол торгуулдаг.

Цэргийн сэдэвтэй тоглоом тоглодог. Мэдээж дэлгүүрт нь хүүхэлдэй, туулай зэрэг тоглоомууд байдаг ч танк, нисдэг тэрэг, автомат бууны тоглоом илүү олон байдаг. Ийм тоглоом нь бяцхан солонгосчуудыг эх оронч болоход тустай гэж үздэг.

Хүүхдүүд чөлөөт цагаараа сонирхсон дугуйландаа явдаг. Жишээ нь Пхеньяны төвд Сурагчдын ордон байрладаг. Энд компьютер, хөгжим, зургийн дугуйлан байдгаас гадна олон төрлийн спортоор хичээллэж болно. Эндээс л дэлхийн хамгийн том наадам болох “Ариран”-ы оролцогчид төрдөг. Жижиг дүүргүүдэд ч мөн дугуйлан хичээллэдэг. Ихэвчлэн сургуулийн дэргэд дугуйлан явагддаг аж. Хүүхдүүдийн хичээл зүтгэлийн үр дүнд гоёмсог, алдаа дутагдалгүй тайлан тоглолт хийдэг.

Хүүхдүүдийг зугаацуулах газар санаснаас ч олон. Хүүхдүүд мөнгөтэй бол 3D кино үзэж, амьтны хүрээлэн, далайн парк, цэнгэлдэх хүрээлэнд орох боломжтой. Харин мөнгөгүй бол зурагтаар хүүхэлдэйн кино үзэж болох бөгөөд ихэвчлэн солонгос хүүхэлдэйн кино гарна. Хүүхдүүдийг өнгө өнгийн зураг чимэглэл, хөгжим, амттанаар баярлуулсан наадмууд их болдог.

Ерөнхийдөө Хойд Солонгост ч гэсэн хүүхэд гэдэг адилхан л хүүхэд  юм болохоор хэчнээн хүнд хэцүү цагт ч тэд хөгжилтэй, баяр баясгалантай байж чаддаг билээ.

By updown

11 thoughts on “Хойд Солонгосын хүүхдүүдийн 10 ялгаа”
  1. BARILGA HUND AJIL ENE TER CH ARAI HUDLAA BAIH,TEGEED CHADAHGUI BAIVAL YAAHIN BUUDAJ ALAH UU??,,YADUU ULS GEDEGII NI MEDNE,GEHDEE TENEG BISH….

  2. 1970-аад оноос 1980-аад оны сүүл хүртэл манай улс ч гэсэн яг ийм л байсаншдээ, одоогиин 40, 50, 60- н нас хүрсэн хүмүүс үүнийг дайраад л гарцгаасандаа. Гэхдээ ингэж хүмүүжсэндээ бид муудаагүй дээ.

    1. Би 70-80-аад оны хүүхэд арай ч хүнд хүчир барилгын ажил хийж, уулын чулуу бутлаж, ургац хураалтын ажилд явж байгаагүй. харин ч бүр “ХҮҮХЭД МАНАЙ ЖАРГАЛТ ИРЭЭДҮЙ” гэсэн лоозон дор аз жаргалтай байсан шүү. маш их хүмүүжилтай байсан оройн 6 цагийн кинонд ордоггүй, сургуулийнхаа 00-д тамхи татдаггүй сургуулийн захиргаа тамхитай маш хатуу тэмцдэг, архи уух асуудал бараа ч байдаггүй байсан. 1987 онд 10-р ангиа төгсөхдөө хонхны баяраа архи ууж тэмдэглэж байгаагүй л юм даа.

      1. биднийг багад өвс хадлан хураах , төмс хүнсний ногоо, тариа хураах зэрэг ажилд ангиараа дайчлагдан хөдөө нэг сараар ажилладаг л байсан шүү дээ. харин ч харшил энэ тэргүй сайхан эрүүл өссөн дөө

  3. нийслэлдээ амьдрах зөвшөөрөлтэй хүүхдүүд бол арай өөр байхаа. тэнд амьдрал ч арай өөр. харин нийслэлээс бусад газар бол арай өөр дүр зураг, бөөн ядуурал л байгаа даа.

  4. Ердөө муу юм болохгүй багаасаа ажил сурах хэрэгтэй ялангуяа одоогийн тэнэгрэх өвчин туссан малнууд багаасаа л ажил хийж сурах хэрэгтэй

  5. Аль ч талаараа Монголоос хамаагүй дээр юм байна.Тэнд л жинхэнэ хүн болж өсөж байгаа юм байна.Цэцэн тэнэгээр дүүрсэн манайхан харж аваарай

  6. yaj ch muulaad havchaad, delhii dayaraa boorolhood baihad ene ard tymen atomiin bombogoo byteegeed avsan. guilgachin yher bolohloor byh talaas ni demjeed am ruu ni asgaad tsurgaad baihad hyalaigaad yhej baina. atomiin bombog baitugai 3 togrognii ynetei gants shirheg haimar bonbog hiij suralgyi hoorondoo alaltsaj har shar gadaad dotood heden huvalzaa tejeej munharna

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн