НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлийн товчоодод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна.

Энэ хугацаанд 69325 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14 ширхэг түүхий тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иргэд тарвагыг зөөвөрлөж, тээвэрлэж явснаар эдийн засгийн хувьд ямар зөрчил хүлээдэг вэ гэдгээ мэддэггүй.

Зөрчлийн тухай хуулиар тээвэрлэж байгаа тарвага бүрд 300 мянган төгрөгийн торгууль, эр тарвагад 340 мянган төгрөг, эм тарвагад 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг. Иймд иргэд нэг ширхэг тарвага тээвэрлэж явсан тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгууль хүлээхээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран үнэрч нохойг хяналт, шалгалт хийх үед ажиллуулна” хэмээлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Ковид-19” халдварт өвчнөөр ХӨСҮТ-д нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3405 хүн хамрагдаж байгаа. Гэрийн тусгаарлалтад нийт 12155 иргэнийг хяналтад авсан бөгөөд өнгөрсөн 24 цагийн байдлаар 1729 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа юм.

Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар 18 онгоцоор 5464 зорчигч, 13 нислэгээр 1101 зорчигч, 229 авто тээврийн хэрэгслээр 4011 зорчигч ирж, хяналтад хамрагдсан бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Дэлхийн улс орнууд хилийн хориг болон хяналт тандалтаа нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Манай улсын хувьд хэдийгээр дотооддоо алдаагүй байгаа ч хариуцлагаа нэмэгдүүлж, гараа ариутгаж, маскаа тогтмол зүүхийг сануулж байна” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн