Шинээр нэмэгдсэн татварт малчин, бөө, дуучин хамаарахгүй

Хүмүүс хөдөлмөрлөж хичээсний  үр дүнд амьдрал сайжирна гэж итгэдэг. Гэвч “Олон улсын вальютын сан” гэсэн айхтар сүрхий нэрээр далайлган энэ оноос хэрэгжиж буй  долоон төрлийн татвар ерөөсөө л сайн цалин авч болохгүй, сайхан амьдарч болохгүй өөрийгөө хөгжүүлж хичээх хэрэггүй гэсэн утгатай болжээ. Эрх баригчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан “цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн сайхан амлалтаа биелүүлэхдээ нөхрийнх нь цалингаас хумслаж эхнэрт нь өгнө гэж хүмүүс  төсөөлөө ч үгүй биз. Үнэн чанартаа хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн доголон нулимастай долоон төрлийн татварын хэрэгжилт бодит амьдрал дээр ийм л зүйл болов.

Сайхан амьдрахын тулд хичээхгүйгээр гэртээ хүүхдээ хараад сар бүр тавин мянган төгрөг авчихаад суух нөхцөл үүсэн гэхэд хилсдэхгүй. Эсвэл бөө болж, малаа хариулаад, дуучин болсон нь илүү хичээх шаардлагагүй сайхан амьдарна. Учир нь эдгээр бүлгийн хүмүүст татвар огт хамаарахгүй болохоор тэр. Хүн амынхаа тооноос хэд дахин илүү давсан 60, 70 сая гаруй малтай бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг атал  малын хөлийн татвар авдаггүй. Эсрэгээр нь малчдын тэтгэврийн насыг урагшлуулав. Гэртээ байгаа нэгэнд нь зүгээр мөнгө өгч, улсдаа ганц ч төгрөг өгдөггүй малчдын тэтгэврийг наашлуулаад сайн хөдөлмөрлөж хичээснийх нь үр дүнд цөөхөн хэдэн татвар төлөгчдийнхөө татварыг нэмэгдүүлж, тэтгэврийн насыг нь уртасгасан хатуу чанд бодлоготой төрийг зөвхөн монголд харах биз ээ.

14 thoughts on “Шинээр нэмэгдсэн татварт малчин, бөө, дуучин хамаарахгүй

  1. ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙЛӨГЧ НАРТ 2018-01-05 13:41 at 13:41

    НЭН ДАРУЙ ОГЦОРЦГОО, СОНГУУЛИЙН ЧИНЬ АМЛАЛТ 180 ГРАДУС ЭРГЭЛЭЭ

    Хариулах
  2. зочин 2018-01-05 13:44 at 13:44

    Энэ эргүү тэнэг байдлаа засах болов уу гэж ядарсан ард иргэд хүлээсээр 27 жилийн нүүрийг үзлээ, түрүүчээсээ хорвоог орхиод эхэлсэн, одоо цаашид яах ёстой юм бэ

    Хариулах
  3. зочин 2018-01-05 13:45 at 13:45

    Эсвэл цус ойртоод ийм эргүү тэнэг болцгоочхоод бгамуу

    Хариулах
  4. монгол 2018-01-05 13:45 at 13:45

    энэ малчид гэж жаргасан дуракууд байнаа эд нар хэний малыг маллаад хэний төлөө амьдраад хэнээс илүү эрх эдлээд байнаа хотын мань мэтээс илүү баян амьдраад байгаа юм биш үү гадаанаа 2-3 машин тавьчихсан мотоцикл бол 10 аар нь өрөөстэй харагдана хотын биднийг хоосон хонож байна гэвэл хотноосоо ганц төлөг барьж өгөөд явуулахгүй хорголоо тоолсон нарийндаа хатсан амьтад шүү дээ

    Хариулах
  5. Зочин 2018-01-05 13:52 at 13:52

    Улсад нэг ч төг-ийн татвар өгдөггүй малчдын тэтгэврийн насыг урагшлуулаад байхдаа яадгийм .Аавын олон хүүхдийг алаг үздэг байдал чинь хэмжээнээсээ хэтэрлээ шүү .Дарлагдсан ардууд нэг л өдөр босох болно шүү Малнуудаа

    Хариулах
  6. S 2018-01-05 13:53 at 13:53

    MASH ZUV

    Хариулах
  7. иргэн 2018-01-05 14:11 at 14:11

    Хөдөөнөөс сонгогддог уль доль болсон хэдэн гишүүдийн хийж бгаа ажил, дахин дахин сонгогдож эрх ямбаа эдлэх гэж … Энэ малнуудыг сонгоод л байх юм

    Хариулах
  8. Нэргүй 2018-01-05 14:27 at 14:27

    Yagaad jiriin bidniig ingej deeremdene vee.yalgavarlahaa boliocheeee.nohodoo.malnuudaa

    Хариулах
  9. Бөө лам худлаа 2018-01-05 14:32 at 14:32

    Малчдаас сонгогддог Чинзориг гэх мэтчилэнгүүдийн дахин сонгогдохын тулд улсаа сүйрүүлэх ажил хийгээд байна Бөө лам үзмэрч зурхайч нараас татвар аваач ээ хүний зовлонгоор маш их орлого олж байна

    Хариулах
    1. БИТГИЙ ЗОВЛОН ЦУГЛУУЛ 2018-01-05 15:55 at 15:55

      ХҮНИЙ ЗОВЛОНГООС ОЛСОН ОРЛОГООС ТАТВАР АВЧ БОЛДОГГҮЙ ЮМ. ТҮЙ ЧЁРТ. 7 УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР ГЭДЭГ ЮМ Ш ДЭЭ

      Хариулах
  10. Зочин 2018-01-05 14:39 at 14:39

    НДШ , ХАОАТ НЭМЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. АРД ТҮМЭН ТЭР ЧИНГИС БОНДЫН МӨГИЙГ ЧИНЬ АВААГҮЙ ХУЛГАЙЛСАН ЛУЙВАРДСАН ЗУВЧУУЛСАН НӨХДҮҮДЭЭСЭЭ АВЧ ТӨЛӨӨЧ . МОНГОЛ БАНК ЗЭЭЛИЙН ЭРСДЛИЙН САНГААСАА ХААСАН ЗЭЭЛҮҮДЭЭ БУЦААЖ АВААЧ ТАТВАР НЭМЖ ТӨЛҮҮЛНЭ ГЭВЭЛ ГОРЬД ЗА. НИЙТ ИРГЭД ААН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТӨРД ТАТВАР ТӨЛӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ОФФШОРД НУУСАН МӨНГӨ ОЛИГАРХУУДАД ЗОРИУЛАН ГАРГАСАН ТАТВАРЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ТАВАРЫН ӨРИЙГ СЭРГЭЭЖ ТӨСӨВТ БУЦААН АВСНЫ ДАРАА ТАТВАРАА ТӨЛЬЕ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  11. иргэн 2018-01-05 14:53 at 14:53

    Малын хөлийн татвар яагаад авдаггүй юм бэ? Одоо дандаа мянгат малчингууд амьдарч байгаа шүүдээ малгүй малчид нь туслах малчин болсон. Мянгатууд хотод хамгийн сайхан байрлалтай олон өрөө байрыг хэд хэдээр нь хүүхдүүддээ авч өгөөд тансаг амьдарч байгаа шүүдээ гэтэл хүнд ажил хийж амьдардаг хоногын хоолоо залгуулдаг хүмүүсийн тэтгэвэрийн насыг нэмээд бас татварыг нь нэмээд чангалах юм даа тэтгэвэрт гарч чадах болов уу?

    Хариулах
  12. ТААРСАН ГАЗРАА ЧУЛУУ ШИДЭЦГЭЭЕ 2018-01-05 15:50 at 15:50

    ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, САДАРЛАГЧИД ТӨР ЗАСГИЙГ МИНЬ БУЗАРЛАЖ ХАНАХ БОЛООГҮЙ ЮУ? ОДОО БҮҮР ЦАГААНДАА ГАРЧ ИРГЭДЭЭ ДЭЭРЭМДДЭГ ХУУЛЬ ГАРГАЧХААД ДАРАМТЛАЖ БАЙХ САНААТАЙ ЮУ? ӨНӨӨДӨР ТА НАРЫН ГАР ХӨЛ БОЛЖ НОХОЙД БАРЬДАГ МОД БОЛООД БАЙГАА ЦЭРЭГ, ЦАГДАА ХҮЧНИЙХЭН ЧИНЬ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМИН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ГЭДГЭЭ МЭДЭЖ Л БАЙГАА БАЙХ ШҮҮ. МОНГОЛЧУУДЫГ ТАЛЦУУЛЖ ЯЛГАВАРЛАН ЯС ХАЯЖ БАЙГАА МАНАН ТОЛГОЙТУУДЫН ТОЛГОЙ ТАСАРЧ УНАХ БОЛТУГАЙ, ҮР УДМАА Ч ХОРЛОГЧИД БОЛЧХООД БАЙГААГАА ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ?

    Хариулах
  13. Losol 2018-01-05 16:01 at 16:01

    Дуучин болоход авъяас хэрэгтэй, тэгэхээр малчин эсвэл бөө болмоор юм байна.

    Хариулах

иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн