Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд тогтмол хийж гүйцэтгэж байна.
2017 оны 12 дугаар сард цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй 139 байгууллагын 682 цацрагтай ажиллагчдын тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулж, сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 2 тохиолдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад дээрх хугацаанд тогтмол хамруулж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: НМХГ