Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулиас манаач нь хулгай хийсэн хэрэг өчигдөр гарчээ. Тус сургуулийн манаач 34 настай “Д.Г” нь Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд оршин суух 38 настай эмэгтэй “Г.М”-ын “Dell”/15*/ зөөврийн компьютерыг өрөө нь түгжээгүй байхад хулгайлсан болохыг цагдаа нар илрүүлэн шалгаж байна. Мөн тус дүүргийн 22 дугаар хороонд Орхон аймагт оршин суух тэнэмэл амьдралтай 35 настай “Ж.А” нь согтуурсан үедээ “М” зочид буудалд орж иргэн “М.Б”-н саарал эрэгтэй хүрэм, Sky гар утас, түрийвчтэй бичиг баримт хулгайлсан байна.
Өчигдөрийн байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдээс цагдаагийн багууллагад нийт 1751 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн 153, зөрчлийн 1312 /согтуугийн 129/, зам тээврийн ослын 286 мэдээлэлийг шалгаж мт хэргийн шинжтэй 79-н үйлдэл бүртгэгдсэнийг шалгаж эхэлжээ.