Оросуудын архидан согтуурхдагийн бурууг “Ууранд суусан паян”-д тохов

Жил бүрийн 12 дугаар сард шинэ жил ойртсоныг гэрчилж, Оросын алдарт “Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян” цэнхэр дэлгэцээр гардаг билээ. Гол дүрийн баатар Евгений Лукашин согтуугаараа онгоцонд нисч, санамсаргүй Ленинград хотод ирдэг бөгөөд энд хайртайгаа учирдаг. Гэвч шинэ жилийн энэ түүхэнд хүмүүс тэр бүр дуртай байдаггүй аж.

Оросын Омск мужийн алдарт холимог тулааны тамирчин Александр Шлеменко шинэ жилээр архидан согтуурхах үзэгдэл нэмэгддэгийг алдарт Эльдар Рязановын “Ууранд суусан паян” киноны буруу гэж үзэж байна.

“Жил бүр бидэнд гол дүрийн баатар нь согтуу байхдаа хувь заяатайгаа учирдаг энэ аймшгийн киног үзүүлэх юм. Ийм нарийн далд утгатай кинонууд олон. Гэхдээ Шинэ жилээр согтууруулах ундаа хэрэглэх нь оросуудын тогтсон уламжлал хэмээн итгэх шалтгаан нь энэ биш шүү. Та нар харьцуулаад хараарай. Дайны дараа хүмүүс бараг уудаггүй байсан. Дараа нь архины мөнгө манай төсвийг эрс нэмэгдүүлдэг гэж бидэнд итгүүлэх оролдлого эхэлсэн. Гэсэн ч архины үйлдвэрлэлийн ихэнх тэмдэгт Оросынх биш. Тэгэхээр хүн амыг архин далайд умбуулсан мөнгө бусдын халаасанд орж байна гэсэн үг. Нэг л зүйл баярлуулж байна. Юу гэхээр одоо олон гэр бүл Шинэ оноо эрүүл саруул угтах гэдэг болжээ” хэмээн мэдэгджээ.

Үүнээс өмнө “Первый канал” суваг энэ киног шинэ жилийн уламжлалаа эвдэж, баярын шөнө үзүүлэхийг хориглосон билээ. Жириновский энэ онд Рязановын инээдмийн киног “Первый канал” суваг цацахгүй болсон талаар мэдээлэл хийсэн. Түүний нам өмнө нь энэ киног үзүүлэхийг эсэргүүцдэг байсан гэнэ. Учир нь энэ кино архидан согтуурхах хүмүүжлийг олгож байна гэжээ.

13 thoughts on “Оросуудын архидан согтуурхдагийн бурууг “Ууранд суусан паян”-д тохов

  1. тоншуул 2017-12-28 14:02 at 14:02

    сайхан ард түмэн шүү…жинхэнэ эх оронч,хөдөлмөрч,ажилсаг ард түмэн, өөрсдөө ногоогоо тарина,дарна,даршилна,тахиа,гахайгаа тэжээнэ,үнээгээ саана,бяслагаа хийнэ,торт,жигнэмэгийг ярих юм байхгүй эмэгтэй хүн бүр нь хийнэ, тэгээд самогоноо нэрнэ,борш шөлөө хийнэ, бүгдийг өөрсдийн гараар бүтээдэг мундаг ард түмэн

    Хариулах
    1. амрү 2017-12-28 14:34 at 14:34

      За тэгээд муу л юм болвол хойд хар овоохой гэдэг шиг энэ кинонд архины буруугаа чихэж байгаа нь буруу байхаа. Урлагийн бүтээл юм чинь. Харин хувийн хариуцлагаа өндөржүүлсэн , улс орноо ядуурлаас гаргасан тохиолдолд хүн сэтгэлээр унаж архинд живэхгүй байх өө.

      Хариулах
  2. Нэргүй 2017-12-28 15:50 at 15:50

    сайхан кино. тэр үеийн амьдрал байгаадаа сэтгэл хангалуу тэгээл болоо бие биенээсээ ялгараад байх юм нэг их байхгүй.

    Хариулах
  3. сандаг 2017-12-28 20:19 at 20:19

    орос хүний цайлган цагаан сэтгэл харуулсан сайхан кино ,зөвөөр ойлгохын тулд соц нийгэм мэдэх хэрэгтэй

    Хариулах
  4. зочин 2018-06-25 14:49 at 14:49

    оросууд сайхан хүмүүс

    Хариулах
  5. иргэн 2018-06-25 14:53 at 14:53

    Оросуудыг Архигүйгээр төсөөлж болно гэж үү Ганцхан энэ Кинонд ч биш бусад кинонууд даа ч бодит амьдрал дээрээ ч Оросууд маань Архигүй байдаг билүү Эх орны дайны эхэн үед Оросуудыг Архи хүйтэн Өвөл 2 л аварсан гэдэг шүү дээ

    Хариулах
  6. mgl 2018-06-25 15:35 at 15:35

    энэ маш сайн хийсэн кино шүү манайхан хэзээ ийм кино хийж сурнадаа.

    Хариулах
  7. OD 2018-06-25 16:05 at 16:05

    Mundag ard tumen

    Хариулах
  8. ДОЛДОЙД ШААР 2018-06-25 16:56 at 16:56

    ТОНШУУЛ ГЭЭЧ ДОЛИГОНУУР П.. ВЭ?МОНГОЛЧУУД Ч МАЛАА ХАРИУЛНА СААНА ААРУУЛ ХУРУУД БОРЦ ХИЙНЭ ШИМИЙН АРХИ ХИЙДЭГ Ш ДЭЭ ХУЛМАС ШҮТЭГЧ ГУАЙ

    Хариулах
  9. zochin 2018-06-25 17:41 at 17:41

    жил бүр шинэ жилээр үздэг гэлээ гээд архичин болчоогүй л байна

    Хариулах
  10. Эрхэмээ 2018-06-25 18:25 at 18:25

    одоо Оросууд залуучууд нь архи хэрэглэдэггүй юм байна лээ шүү,баасан ахын шоу,хонхны баяр гэх мэт арга хэмжээ за бараг байхгүй дээ,шинэ оноо бол гэр бүлээрээ л сайхан тэмдэглэдэг юм билээ

    Хариулах
  11. зочин 2018-06-26 14:12 at 14:12

    киноны буруу гэж юу байхав дээ, тэгээд ч тэр кино чинь оросын кино урлагийн нүүрийг тахалдаг цөөн хэдийнх нь нэг байх шүү

    Хариулах
  12. Зочин 2018-09-08 22:07 at 22:07

    Оросууд сэтгэлд дотно,тэдний бүтээн байгуулсан үлгэрийн хотхонд төрж,ЗХУ.ыг биширч өссөн.Орос хувцас,хүүхэлдэйн кинотой хүүхэд насны дурсамж холбогддог

    Хариулах

OD-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн