Оросуудын архидан согтуурхдагийн бурууг “Ууранд суусан паян”-д тохов

2018-10-30 22:02
uurand

Жил бүрийн 12 дугаар сард шинэ жил ойртсоныг гэрчилж, Оросын алдарт “Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян” цэнхэр дэлгэцээр гардаг билээ. Гол дүрийн баатар Евгений Лукашин согтуугаараа онгоцонд нисч, санамсаргүй Ленинград хотод ирдэг бөгөөд энд хайртайгаа учирдаг. Гэвч шинэ жилийн энэ түүхэнд хүмүүс тэр бүр дуртай байдаггүй аж.

Оросын Омск мужийн алдарт холимог тулааны тамирчин Александр Шлеменко шинэ жилээр архидан согтуурхах үзэгдэл нэмэгддэгийг алдарт Эльдар Рязановын “Ууранд суусан паян” киноны буруу гэж үзэж байна.

“Жил бүр бидэнд гол дүрийн баатар нь согтуу байхдаа хувь заяатайгаа учирдаг энэ аймшгийн киног үзүүлэх юм. Ийм нарийн далд утгатай кинонууд олон. Гэхдээ Шинэ жилээр согтууруулах ундаа хэрэглэх нь оросуудын тогтсон уламжлал хэмээн итгэх шалтгаан нь энэ биш шүү. Та нар харьцуулаад хараарай. Дайны дараа хүмүүс бараг уудаггүй байсан. Дараа нь архины мөнгө манай төсвийг эрс нэмэгдүүлдэг гэж бидэнд итгүүлэх оролдлого эхэлсэн. Гэсэн ч архины үйлдвэрлэлийн ихэнх тэмдэгт Оросынх биш. Тэгэхээр хүн амыг архин далайд умбуулсан мөнгө бусдын халаасанд орж байна гэсэн үг. Нэг л зүйл баярлуулж байна. Юу гэхээр одоо олон гэр бүл Шинэ оноо эрүүл саруул угтах гэдэг болжээ” хэмээн мэдэгджээ.

Үүнээс өмнө “Первый канал” суваг энэ киног шинэ жилийн уламжлалаа эвдэж, баярын шөнө үзүүлэхийг хориглосон билээ. Жириновский энэ онд Рязановын инээдмийн киног “Первый канал” суваг цацахгүй болсон талаар мэдээлэл хийсэн. Түүний нам өмнө нь энэ киног үзүүлэхийг эсэргүүцдэг байсан гэнэ. Учир нь энэ кино архидан согтуурхах хүмүүжлийг олгож байна гэжээ.