Хятадын хөрөнгө оруулагчдын консорциум Хонконгийн “The Center” өндөр цамхгийг 5.15 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Энэ бол дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх хамгийн үнэтэй худалдан авалт болж байгаа юм. 73 давхар бүхий энэхүү цамхгийг өмнө нь Хонконгийн хамгийн баян хүн Ли Кашин эзэмшиж байсан аж. Цамхгийн худалдан авагч нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй, Хонконг, Хятадын бизнес эрхлэгчтэй холбоотой “C.H.M.T Peaceful Development Asia Propery” консорциум гэнэ. Цамхгийг 1998 онд 384.6 сая ам.доллараар барьсан бөгөөд бүхэлдээ ган бүтээцээр хийгдсэн гэдгээрээ онцлогтой.
Эх сурвалж: South China Morning Post