Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өмнөд Солонгосын нэгдсэн шалгалтын сонин сайхан – updown.mn

Өмнөд Солонгосын нэгдсэн шалгалтын сонин сайхан

-Шалгалтын өдөр онгоц байтугай ялаа ч нисэхийг хориглодог-

Өмнөд Солонгост жил бүрийн арваннэгдүгээр сард хэн ч амьдардаггүй мэт амьсгаа даран чив чимээгүй болдог нэг өдөртэй. Энэ өдөр метро түр зогсолт хийж, биржийн арилжаа хожуу нээгдэж, онгоцуудыг нисч, буухыг хүртэл хориглодог байна.

Энэ бол нэгдсэн шалгалт буюу элсэлтийн ерөнхий шалгалтын өдөр. Сайн их сургуульд орохыг мөрөөдөж буй төгсөгчдийн коллежид сурах эрх авах өрсөлдөөн болдог “Икс өдөр” юм. Эхний 20-иор тоологдох сайн сургуульд хүүхэд бүр орохыг мөрөөднө.

Энэ жил нэгдсэн шалгалт арваннэгдүгээр сарын 16-нд болох ёстой байсан ч газар хөдлөлтийн улмаас нэг долоо хоногоор хойшлуулжээ. Учир нь Солонгосын зүүн өмнөд эрэгт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Ийнхүү тус улс түүхэндээ анх удаа байгалийн гамшгийн улмаас нэгдсэн шалгалтаа хойшлуулсан байна. Боловсролын яамнаас газар хөдлөлт болсон бүсэд сургуулийн барилга аюултай болсон тул шалгалт авахад хүнд, тиймээс бүх газарт тэгш нөхцөлөөр хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь энэ. Ерөнхийдөө газар хөдлөлтөөс бусдаар бол нэгдсэн шалгалтын өдөр Засгийн газраас сурагчдад тав тухтай нөхцөл бүрдүүлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилладаг гэхэд болно.

Тэр ч бүү хэл Боловсролын яамнаас гадна Тээврийн яам, Дотоод хэргийн яам, Хууль зүйн яам гээд бүхий л байгууллагууд онцгой нөхцөлөөр жижүүрлэн ажиллана. Мөн Солонгосын сангийн бирж, Солонгосын банкуудын холбоо гээд хувийн хэвшлийн бизнес хүртэл энэ өдрийг хүүхдүүдийн хувьд амьдралынх нь хамгийн чухал өдөр хэмээн үзэж, аль болох ая тухтай байдлыг хангахыг хичээдэг байна.

Шаардлагатайгаас бусад бүх нислэгийг зогсоодог

Өмнөд Солонгосын нэгдсэн шалгалт бол дэлхийн хамгийн хүнд шалгалтын нэг. Монголын элсэлтийн ерөнхий шалгалтыг бодвол нэг дор бүх хичээлээр, нэг өдөрт шалгуулдаг байна. Ингээд авсан дүн нь тухайн суралцагчийг хамгийн нэр хүндтэй их сургуулийн үүдийг нээх боломжийг нээж өгдөг байна. Сайн сургуульд суралцана гэдэг цаашид карьер нь ахиж, хангалуун сайхан амьдрахын баталгаа юм. Тэгэхээр нэгдсэн шалгалтын өдөр охид, залуусын ирээдүйд шийдвэрлэх чухал өдөр гэж үзэж болох юм.

Үүнээс гадна шалгалт бол тус улсын хамгийн өргөн шар хүрээг хамарсан үйл ажиллагааны нэг гэж ойлгож болно. Тухайлбал, энэ сарын 24-ний баасан гарагт болсон нэгдсэн шалгалтаар 593 мянган төгсөгч шалгалтын 1180 төвд шалгалт өгчээ. Энэ өдөр бүх төгсөгчдийг материал, хоол хүнс, дулаанаар хангаж, аюулгүй байдал, нам гүм байдлыг бүрдүүлж өгөх ёстой.

Тиймээс шалгалтын энэ өдөр онцгой тохиолдлоос бусад бүх төрлийн нислэгийг түр зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Энэ арга хэмжээ англи хэлний текст сонсох, асуултад хариулах шалгалтын 35 минутын үеэр үргэлжилдэг байна. Шалгалтын энэ хэсэгт улс орон даяар нам гүм болж, шалгуулагчдыг анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах ёстой.

Тус улсын Тээврийн яамны мэдээлснээр энэ 35 минутын хугацаанд ямар нэгэн онгоц гурван километрээс доош өндөрт нисэх эрхгүй болдог байна. Энэ жилийн тухайд дотоодын 62, олон улсын 36 нислэг түр саатжээ. Сөүлээс агаарын тээврийн бүхий л компаниудад энэхүү хязгаарлалтын талаар НОТАМ (Notice of Airmen) буюу олон улсын агаарын навигацийн нөхцөлийг мэдээлэл системээр дамжуулан мэдээлжээ.

Бүрэн тусгаарлалт

Тэгвэл шалгалтын даалгаврыг хэрхэн нууцалдаг вэ?

Жил бүр шалгалтын материал, тест зэргийг боловсруулж буй хүмүүсийг гадаад ертөнцөөс тусгаарладаг байна. Шалгалтын даалгаврыг бэлтгэж буй газрын байршлыг хүртэл нууцлалын зэрэглэлд байлгадаг. Энэхүү бүрэн тусгаарлалтад техникийн ажилтнуудаас гадна үйлчилж буй хүмүүс нь ч ордог гэнэ. Учир нь шалгалтын материал бэлтгэх хүмүүс ч бас хооллож ундлах, унтаж амрах, усанд орох эрхтэй.

Шалгалтын материалыг бэлтгэх төвөөс мэдээлэл алдагдахаас сэргийлж, бүхий л сувгуудыг нь хаадаг байна. Энэхүү тусгаарлагдсан барилгад нэг л орсон хүн буцаж гарна гэдэг хэцүү. Тэр ч бүү хэл цэвэрлэгч нь хүртэл ойр дотныхон нь нас барсан зэрэг хүндэтгэх шалтгаан гарсан нөхцөлд л тусгаарласан байрнаас гарах боломжтой. Тэглээ гээд хэнийг ч ганцааранг нь явуулахгүй, тусгай тагнуулууд түүнийг дагаж явах бөгөөд заагдсан хугацаанд эргэж ирэх ёстой аж.

Энэ жил шалгалтын материалын бэлтгэл ажил аравдугаар сарын 13-нд эхэлсэн бөгөөд боловсролын системийн “хоригдол”-оор 700 хүн ажилласан байна.

Анхнаасаа нэгдсэн шалгалтын арваннэгдүгээр сарын 16-нд гэж товлосон байсан тул тэд энэ өдөр эрх чөлөөтэй болох ёстой байлаа. Гэтэл Засгийн газраас газар хөдлөлтийн улмаас шалгалтыг нэг долоо хоногоор хойшлууллаа гэхэд тэд дахиад долоо хоногоор хорионд байхаас өөр аргагүй болно. Ерөнхийдөө тэд сараас илүү хугацаанд гадаад ертөнцтэй холбогдоогүй бөгөөд энэ хугацаанд тэдэнд гаднаас ирсэн ганц мэдээ нь дахиад долоо хоногт тусгаарлагдана гэсэн мэдээлэл байлаа.

Нэгдсэн шалгалтыг хэчнээн хүндэтгэх шалтгаан байсан ч өөр өдөр өгнө, дахин өгнө гэсэн ойлголт байхгүй. Суралцагч тухайн өдөр шалгалтын төвийн үүдийг барихаас өмнө амжиж очоод, даалгаврын текстийг нээх ёстой. Тиймээс тэдний эмх замбараатай байдлыг хангахын тулд цагдаагийнхан болон гал түймрийн ажилтнууд нэмэлт хүч гарган ажиллана. Тэд суралцагчдад тусалж буй нөхцөлд дүрэм зөрчөөд ч хамаагүй явах эрхтэй аж.

Хүссэн газарт нь нүд ирмэхийн зуурт хүргэнэ

Сурагчдаас зарим нь замдаа төөрсөн, эсвэл шалгалтын бүртгэл, бичиг баримтаа гэртээ орхисон, гээгдүүлсэн бол замын цагдаагийнхан тусгай автомашины отряд гаргаж, хүүхдүүдэд бичиг баримтаа олох, шалгалтын газраа хурдан хүрэхэд нь тусалдаг.

Жил бүр телевизээр цагдаагийн машинаас сандарч буугаад шалгалтын төвийн хаалга руу гүйж буй ахлах ангийнхны бичлэгүүд гардаг аж. Тухайн хүүхэд шалгалтдаа амжиж очих нь чухал. Ингэхийн тулд л төрийн машин ажилладаг.

Энэ жил 18 мянга гаруй цагдаа нэгдсэн шалгалтын хамгаалалтад гарч ажилласан бөгөөд шалгалтын материалтай дугтуйг хүргэж өгөх, шалгуулагчийн материалыг зөөвөрлөж, шалгалтын материал засах газарт хяналт тавих, үнэлгээг нийтэд дэлгэх зэрэгт тусалжээ. Үүгээр ч зогсохгүй цагдаа нар онц байдлыг дэглэмд шилжиж, цэрэг, дайны бүрэн бүтэн байдалд шилжсэн байна.

Түүнчлэн долоо хоногийн өмнө газар хөдлөлт болсон газарт газрын хөрс дахин чичирхийлж болзошгүй гэж үзээд цэрэг, эмнэлгийнхнийг нэмэлт хүч болгон илгээжээ. Гал түймрийн албаныхан албан хэдэн мянган машинаараа сурагчдыг зөөвөрлөж, тэдний тайван байдлыг хангахад зориулан гаргасан байна.

Нийтийн тээвэр ч мөн өндөржүүлсэн дэглэмд ажилласан байна. Сөүл хотын захиргаанаас хүүхдүүдийг шалгалт өгөх газарт амжиж хүргэхийн тулд метро, автобусаа энгийн үеэс өмнө хөдөлгөөнд гаргаж эхэлжээ. Түүнчлэн нэмж такси гаргасан бөгөөд хувь хүмүүс ч бас шалгалтад орох гэж буй хүүхдүүдийг үнэгүй хүргэж өгсөн гэнэ.

Бирж түр зогсолт хийв

Нэг хормын дотор байдгаа алдаж, эсвэл хэдэн сая ам.доллар ч олж болох санхүүгийн зах зээл хүртэл энэ хугацаанд түр зогсолт хийжээ. 1.6 их наяд ам.долларын хувьцаа арилжаалдаг KOSPI индекстэй Солонгосын санхүүгийн бирж энэ өдөр нэг цагийн дараа арилжаагаа хийж эхэлжээ.

Солонгосын банкуудын холбоо баасан гарагийн өглөө тээврийн хэрэгслээр зорчигчдын урсгал эрс нэмэгдэхийг урьдчилан мэдэж, банкны ажилтнуудын ажлын цагийг өглөөний есөн цаг байсныг 10 цаг болгож хойшлуулжээ. Үнэхээр ч энэ үеэр хүүхдүүд, багш нар, ажиглагчид, эцэг эх гээд олон хүн шалгалт авч буй газрууд руу зүглэдэг тул замын ачаалал эрс нэмэгддэг билээ.

12 thoughts on “Өмнөд Солонгосын нэгдсэн шалгалтын сонин сайхан

  1. bi 2017-11-28 00:48 at 00:48

    Aimaar aimaar mongol. Min hezee iim bolohbuym boldoo.huuhdiin buhel buten ireeduigee shiideh gantshan udur shuude

    Хариулах
    1. Шал тэнэг юмаа 2018-04-24 16:10 at 16:10

      Ийм тэнэг аргаар ирээдүйгээ шийдүүлхийг хөгжил гэж үзэхгүй. Монгол минь битгий ийм болоосой!

      Хариулах
  2. lk 2017-11-28 09:08 at 09:08

    argagui ireeduin tuluu yumaa

    Хариулах
  3. ха ха 2017-12-01 02:23 at 02:23

    ха ха их засаг, үндэсний дээд гээд шалгалтын муу оноотонгууд ангиараа шилжин ордог хогийн савнууд байхад монгол хөгжихгүй ээ

    Хариулах
  4. bi 2018-04-24 16:34 at 16:34

    solongosiin tur zasag gaihaltai shu ard tumnee buh zuil demjine manaih heze iim boloh vee 76aagaas asuumaar bn

    Хариулах
  5. zochin 2018-04-24 16:36 at 16:36

    manaid demjih ni buu hel ajil hiij bga hedee daramtaldag talhiig ni bylaaj hoolgui bolgodog iim zasagtai shuu dee

    Хариулах
  6. zochin 2018-06-21 12:40 at 12:40

    Manai bolobroliin yam, ZASGIIN GAZAR ene baidliig unshaad negiig bodoochee . Yarmagaas shalgaltandaa irj ybaad abtobus ni abaart orood khostrood ochikhod ni shaslgaltand oruulaagyi bsn gesen, Arai denduu um 12 jil suraltsaad arai gej amidraliin zamaa songokh erdemiin ayand mordokh gej ydaj ybaa hkuukhduudiig demjeechee ENE BOLOBSROLIIN YAM zahkrluudiig torgokh zailuulakh arga hkemjee abahkaas , emne eersdee hkariutslagaa oilgoj ogtsorch baigaachee STOGZOLMAA SARANGEREL nar

    Хариулах
  7. Нэргүй 2018-06-21 12:52 at 12:52

    ХАРИУЦЛАГА

    Хариулах
  8. IS STUPID 2018-06-21 13:01 at 13:01

    TEGEED CHADAHGUI BOL AMIA HORLOH UU?BUGDEEREE L NEEH OFFICD SUUJ NASIG BARAH TSAGAAN GARTAN BOLOH GESEN SHIZOTOI YUM BISH UU???

    Хариулах
  9. иргэн 2018-06-21 13:23 at 13:23

    ийм мундаг хариуцлагатай ажилладаг байна. Гэтэл Монголд өчигдөр зам дээр аваар гарч хүүхдүүд шалгалтанд хоцорсны төлөө хохь чинь гээд тоохгүй байх жишээний. Боловсролын сайдыг халья.

    Хариулах
  10. Өмнөд Солонгосын нэгдсэн шалгалтын сонин сайхан – Цахим дуу хоолой 2018-06-21 14:51 at 14:51

    […] Эх сурвалж: updown.mn […]

    Хариулах
  11. Нэргүй 2018-06-21 19:33 at 19:33

    Улсыг ирээдүйд хүүхэд залуучууд авч явна тиймээс жинхэнэ чадвартаы боловсролтой хүмүүс бх ёстой гэж үздэг. Ухаантай ухамсартай ард түмэн өөр шүү дэ үхрүүдээс

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн